
Уг үйл ажиллагааг Хятад-Монголын экспо зохион байгуулах комисс, ӨМӨЗО-ы спорт, ӨМӨЗО-ы спортын ерөнхий газраас санаачлан зохион байгууллаа. Анхны өдрийн унадаг дугуйн нөхөрсөг үйл ажиллагаанд Хятад, Монгол, Орос гурван улсын мянга гаруй дугуй сонирхогчид оролцсон байна.
Хятад–Монголын хоёр дахь удаагийн экспо нь хүн соёлын солилцоо, орон нутаг болон хил дагуух бүс нутгийн хамтын ажиллагааны чухал илэрхийлэл болж байгаа юм. Тус үйл ажиллагаанд Монгол, Орос болон Хятадын 10 муж хотын 1000 гаруй сонирхогч оролцсон бөгөөд анхны өдрийн дугуйн нөхөрсөг аялал нь 23 км зайд аялсан байна.

- Би анх удаа Хятад улсын Өвөр Монголд ирж байгаа юм. Хот нь маш сайхан бүтээн байгуулалттай, унадаг дугуйчид маш зоригтой бас зочломтгой юм хэмээн Оросын нэгэн оролцогч ярив.
Хятад-Монгол-Оросын дугуйн спортын тэмцээн, нөхөрсөг аялал–2017 нь Хятад–Монголын хоёр дахь удаагийн экспоны спорт соёлын солилцооны үйл ажиллагааны нэг бөгөөд Өвөр Монгол, Монгол, Орос зэрэг улс орны спорт, соёлын солилцоо хамтын ажиллагааг дэмжихэд гүүр болж, гурван улсын спорт соёлын солилцоог илүү өргөжүүлсэн байна. Мөн Өвөр Монголын гадаад хамтын ажиллагааны хөгжлийг дэмжиж, Өвөр Монголын умардад нээлттэй загварыг илүү ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.





