Өвөр Монголын Үндэстний цөөнхийн IX удаагийн спортын уламжлалт наадмын нум сум харвах уралдаанд бүх орны 12 аймаг, хотын 72 тамирчин оролцлоо. Үүнд, Хөлөнбуйр хотын 3 тамирчин оролцсон байна. Ингээд эрэгтэй тамирчин нь 4 төрлийн харвааны тэрүүн шагналыг хүртлээ. Энэ нь Хөлөнбуйр хотын харваачид өнгөрсөн жилүүдийн Өвөр Монголын Үндэстний цөөнхийн спортын уламжлалт наадамд дахь хамгийн сайн дүн болох юм.
Харвааны уралдаан нь бүтэн нэг өдрийн турш явагдаж, эмэгтэй 20 метр, 30 метрийн хувь хүн болон багийн уралдаан, эрэгтэй 30 метр, 40 метрийн хувь хүн болон багийн уралдаанаар явагдсан байна. Нум сум харвах нь Үндэстний цөөнхийн спортын уламжлалт наадмын нэг төрөл болсноор 4 жил тутамд нэг удаа болдог энэхүү наадамд олон мэргэн харваачид цуглардаг. Хөлөнбуйр хотын Алдарт зэрэг харваачдын хичээл зүтгэлээр эрэгтэй 30 метр, 40 метрийн хувь хүн болон багийн 4 төрлийн тэргүүн шагнал хүртсэн байна.
