solongonews
Баян-Овоо баг Хятад улсын соёл иргэншилт багаар сонгогдов
2019-05-15 16:04
Баян-Овоо баг Хятад улсын соёл иргэншилт багаар сонгогдов.

Баян-Овоо өнө эртний түүхэнд тэмдэглэгдсэн долоон од овоо юм. Энэ нэрээр нэрлэгдсэн Баян-Овоо нэртэй нэгэн баг байдаг. Тус баг нь Хятад улсын соёл иргэншилт баг, үзэсгэлэнт сайхан хөдөө орон нутаг хэмээгддэг аж. Үндэстний эв нэгдэл дэвшлийн жишээ үзүүлэх үлгэр дууриал болдог.

Баян-Овоо баг нь Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны хойд хэсгээр байрлах ба Монгол, Хятад, Орос, Манж, Дай үндэстний 1030 хүн ам оршин амьдардаг. Тус багийн нутаг дэвсгэр бага, хүн бүрд ногдох нутаг бэлчээрийн талбай 8 мү /1га=15мү/ л байдаг. Тэд тариа тарихаар голлог байсан ядуухан баг байсан аж. 2008 онд Баян-Овоо баг нь тариалангийн нээлт хөгжлийн төслийг авч, уналт муу 4000 мү нутагтаа өөрчлөлт хийж, нэг жилийн дотор 2 сая юанийн орлого олсон байна. Хоёр жилийн дараа тус баг нь шинжлэх ухаан техник мэргэжлийн дагуу газар нутгийг шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлэв.

Тус нутгаар урсан өнгөрдөг Хуулын голыг ашиглан аялал жуулчлал эрхлэн экологи, түүх соёлын нөөц баялгаа бүрэн нээн ашигласан байна. Олон үндэстний ард түмэн холилдсон суудаг өвөрмөц баг аж. 2012 оноос хойш үндэстний эв нэгдэл дэвшиж, хөдөө орон нутгийн онцлог аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлжээ. Байгалийн сайхан, овоо устай газар зүйн давуу талаа ашиглан аялал жуулчлалын цэг байгуулж, загасны цөөрөм, жимс ногоо түүхийн хүрээлэн, хүнсний ногооны хашаа саравч, монгол гэр, үхэр, хонь тэжээн үржүүлэх бүрэн үйлчилгээний системийг бүрдүүлжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл