
Эрт үед энд их сүм байсан ба нэгэн удаагийн галзуу салхинд сүм нь манханд булагдаж, өнөөх сүмийн бүрээ нь хүн гишгэхээр дуу гарч байдаг гэсэн домогтой. Басхүү эндхийн элсэн манх нь амьтай тул хүн гишгэхээр дуу дуулдаг гэж ч хэлдэг.

Улсын дотоод, гадаадад ховор байдаг бүрээ манх нь эх байгалийн хачин сонин нэг үзэгдэл илрэл болно. 1984 онд энэхүү нутгийг жуулчлалын газар болгож, 1991 онд Хятад улсын гол болох жуулчлалын орон болж, 2002 онд дөрвөн одтой дээд зэрэглэлийн жуулчлалын газар болсон. Одоо хэдийнээ Ордосын хоёр таван одтой дээд зэрэглэлийн жуулчлалын газрын нэг нь болсон байна.

Энд тэмээн жингийн цуваа, гулгуурт машин, элсэн баримал, өргөн элсэн дахь Цагаан лянхуа буудал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хөгжиж, гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, хувцас загварын үзүүлбэр, машины уралдаан зэрэг томоохон соёл жуулчлалын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, улсын дотоод, гадаадын гэрэл зурагчдын уран бүтээл туурвих хамгийн тохиромжтой газар болсон байна .









