solongonews
Монгол эмнэлэг халамжийн төвийн ахмадуудад эрүүл мэндийн шинжилгээ хийж өглөө
2018-08-22 21:38
Монгол эмнэлэг халамжийн төвийн ахмадуудад эрүүл мэндийн шинжилгээ хийж өглөө

"Шилийнгол аймгийн Засаг захиргааны яамны албанаас аймгийн Эрүүл мэнд, төлөвлөгөөний  комисс зэрэг байгууллага нэгжид хандаж эрүүл мэндийн салбарын эмчилгээ болон ахмадуудын халамж үйлчилгээний уялдааг ажил хэрэг болгох мэдэгдэл"-ийн дагуу хотын нийгмийн халамж үйлчилгээний төв болон хотын монгол эмнэлэг 07-р сарын 25-нд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү ажлыг илүү түргэн ахиулахын тулд 07-р сарын 31-нд хотын Монгол-Хятад эмнэлгийн зургаан эмч халамж үйлчилгээний төвд хүрч, ахмадуудад үзлэг хийж, эрүүл мэндийн бүртгэлд хамруулжээ.

Энэ удаагийн оношлогоонд ахмадуудын даралт болон зүрх судасны эмгэгийг үзсэн байна. Эмнэлгийн үзлэгт дотрын тасаг, зүрх судасны, уламжлалт ясны тасгийн эмч нар өндөр настнуудад архаг өвчний эмчилгээнд Монгол анагаах ухааны давуу тал, өдөр тутмын хооллолт, өдөр тутмын эмчилгээнд анхаарах зүйлсийг зөвлөсөн байна. Шинжилгээ оношлогооны дараа хоёр тал хэлэлцээрийн хүрээнд олон асуудлыг авч хэлэлцжээ. ( Жё Хунже)

Зохиогч: Жё Хунже
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://www.elht.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл