Таван өдрийн хугацаатай үргэлжлэх уг яармаг “Чанар чансаатай хөдөө аж ахуйг хөгжүүлж, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжин,хөдөө аж ахуйг дэмжин эрчимжүүлнэ” гэх гол сэдвээр Өвөр Монголын чанар сайтай, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулж, Өвөр Монголын гадаад худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх дээр зорилго тавьсан юм.
Яармагт Өвөр Монголын 12 аймгийн 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, сүү, мах, ноос ноолуур, үр тариа, хүнсний ногоо зэрэг 7 салбарын 3720 гаруй бүтээгдэхүүнээр оролцжээ. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг 200 гаруй аж ахуйн нэгж тус яармагт оролцсон байна.
2013-2017 оны хооронд Өвөр Монгол хөдөө аж ахуйн бохирдолгүй бараа бүтээгдэхүүний яармагийг 5 удаа амжилттай зохион байгуулах явцдаа 130 сая юанийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж, 142 тэрбум 735 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
