solongonews
С.Цэнгэлбаярын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо
2017-06-07 21:28
Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны малчин гэрэл зурагчин С.Цэнгэлбаярын “Би монгол хүн” хэмээх бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн саяхан Улаанбаатар хотноо зохиогдлоо.

 Тэрээр С.Цэнгэлбаяр нь Улаанбаатар хотноо өөрийн бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж буй анхны Өвөр Монголын гэрэл зурагчин болжээ.

Энэ удаад монголчуудын уламжлалт ёс заншил, монгол нутгийн өнгө үзэмж, найр наадам, хүн байгаль зэрэг агуулгатай гэрэл зургийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

С.Цэнгэлбаяр балчир багаасаа гар урлал, дуу хуур, гэрэл зураг гэх зэргийн урлагийн төрлүүдэд тун их дуртай байсан гэх. Малчин хүн учраас нутаг усныхаа байгалийн үзэмж болон араатан амьтны гэрэл зураг авах дуртай. Тэрээр энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дамжуулан дэлхийгээр дархан суурьшсан монгол үндэстнийхээ ёс заншил, өв соёлыг нийт олондоо таниулах хүсэлтэй юм байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл