
12-р сарын 29-ний өдөр Хорчины тал нутгийн түүхэнд бичигдэхээр нэгэн өдөр. Энэ өдөр Тунляао хотын 3.2 сая ард түмний “Хурдны төмөр замын мөрөөдөл” биелсэн байна.
Тус өдөр Өвөр Монголын муж дамнасан анхны хурдны төмөр зам болох Тунляао-Бээжин-Шэньян хүрэх хурдны төмөр замын Шиньминь хойд өртөө хүрэх шугамыг албан ёсоор нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа Тунляао хотын галт тэрэгний өртөөнд болжээ.

Тухайн өдрийн 09 цаг 09 минутад C1508 дугаарт “Хэ Ше” нэрэмжит цахилгаан хөдөлгүүрт хурдны галт тэрэг Тунляао галт тэрэгний өртөөнөөс аяллаа эхлүүлэхийн зэрэгцээ улсын төмөр замын чухал бүтээн байгуулалтын төслийн нэг болох Тунляао-Бээжин-Шэньян хоорондох хурдны төмөр замын Шиньминь хойд өртөө хүрэх шугам албан ёсоор нэвтэрснийг харуулж, мөн Тунляао хот, тэрчлэн Өвөр Монголын зүүн бүс нутаг хурдны төмөр замын цаг эринд орсныг харуулж байна.

2019 оны 01-р сарын 05-ны өдрөөс эхлэн галт тэрэгний шинэ аяллын маршрутыг хэрэгжүүлж, 12 хос хурдны галт тэргийг нэвтрүүлнэ. Үүнд: Тунляао-Бээжин хүрэх 1 хос, Тунляао-Далянь хүрэх 1 хос, Тунляао-Чанчүнь баруун өртөө хүрэх 0.5 хос, Тунляао-Шэньян хүрэх 7.5 хос, Тунляао-Шэньян хүрэх “Долоо хоногийн сүүлийн шугам” 1 хос, Тунляао-Харбиний баруун өртөө хүрэх “Аяллын оргил үеийн шугам” 1 хосыг багтаах аж. Тус шугам Тунляаогоос эхэлж, Хорчин Зүүн гаран хойд хошууны Ганзага суурин, Ляонин мужийн Жан Ү-г дамжин, Бээжингээс Шэньян хүрэх хурдны төмөр замын Шиньминь хойд өртөөнд хүрч, Өвөр Монгол болон Ляонин хоёр муж орныг дамнасан, Өвөр Монголын муж дамнасан анхны хурдны төмөр зам болох юм. Мөн Өвөр Монголын анхны улсын дунд урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөлт дэх “Найман хөндлөн найман гулд” хурдны төмөр замын сүлжээний нэг хэсэг болсон хурдны төмөр зам болно. Зам шугамын нийт урт нь 197 километр, төмөр замын зэрэглэл нь хос шугамт хурдны төмөр зам байх бөгөөд төлөвлөлтийн хурд нь цагт 250 км/ц, ерөнхий хөрөнгө оруулалт нь 17.57 тэрбум юаньд хүрч, Хятадын төмөр замын ерөнхий компани, Ляонин муж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон хамтран хөрөнгө орхуулж бүтээн байгуулсан юм.

2016 оны 06-р сард барилгын ажлаа эхлүүлж, 2017 онд төмөр замын доорх барилгыг биелүүлж, 2018 оны 05-р сард төмөр замыг тавьж дуусган, 08-р сараас эхлэн туршиж, 11-р сараас эхлэн туршилтаар нэвтрүүлэв. Тунляаогоос Шиньминь хүрэх хурдны төмөр зам нэвтэрсэн нь Тунляао хотын төмөр замаар зорчигчдын үйлчилгээний түвшинг дээшлүүлж, Тунляао хот Хятад улсын төмөр замын сүлжээн дэх гол цэг болох байр суурийг нэг алхам бататгажээ.

Тунляао хотын жуулчлалын хөгжлийг ахиулж, зам шугам дагуу эдийн засгийн хөгжлийг ахиулж, тус хотын бүхий л орон нутгийн аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах болно. Тунляао хот хийгээд Бээжин, Шэньяний хоорондох аялалын цаг хугацаа ба орон зайг богиносгож, тус хотын Бүөхай тэнгисийн бүс нутаг, Ляонин мужийн дунд өмнөд хэсэг, зүүн хойтын эдийн засгийн бүс, Бээжин, Тяньжинь, Хэбэйг нэг цогцжуулсан эдийн засгийн бүсэд уусалцаж, эдийн засгийн хөгжлийг ахилахад чухал ач холбогдолтой.
Хурдны төмөр зам нэвтэрсний дараа Тунляаогоос Шэньян хүрхэд хэрэгсэх хамийн богино хугацаа нь уулын 4 - 5 цаг хэрэгсэж байсаныг 1.5 цаг болгон богиносгож, Тунляаогоос Бээжин хүрэх цаг нь уулын 13 - 14 цаг хэрэгсэж байсныг 3.5 цаг болгон богиносгох болно.
Нүд баясгам үндэстний онцлогийг харуулсан ухаалаг өртөө
Монгол гэрийн тоонотой, хээ угалзан эмжээртэй Тунляао хотын галт тэрэгний өртөөний тасалбар худалдах танхимд тасалбар зарах касс 13-ыг төлөвлөжээ. Хажууд нь тасалбар авах 22 автомат төхөөрөмж тавьсан бөгөөд хүмүүс хүлээж дараалалд зогсохгүй тасалбар худалдан авах буюу интернет, гар утсаар худалдан авсан тасалбараа гарган авч байлаа.
Хоёрдугаар давхрын хүлээлгийн танхимд ороход өмнөх хүлээлгийн танхимтай харьцуулахад саруул уужим сайхан харагдана. Их танхимд цэргийн хүлээлгийн өрөө, зочдын хүлээлгийн өрөө, эх нялхсын хүлээлгийн өрөө, худалдааны хүлээлгийн өрөө зэргийг гаргаж, аялагчдын хэрэгцээ шаардлагыг хангажээ. Ухаалаг үйлчилгээний роботоос өөрийн аяллын мэдээллээ тухайн цагт авч, үнэмлэх зохиох авто машин нь иргэний үнэмлэхээ мартсан аялагчийн асуудлыг шийдэж өгдөг байна.
Ялангуяа монгол соёлыг харуулсан амрах газар нь монгол зан заншлыг товойлгон, хол ойрын аялагчдын анхаарлыг татна. Танхим дахь монгол, хятад хос хэлний үйлчилгээ нь аялагчдад халуун дулаан санагдана. Өртөө ороход автоматчилсан ялган таних системээр нүүр царайгаа уншуулж, автоматаар тасалбар шалгаж, хүний хөдөлмөр хүч, цагийг хэмнэсэн нь аялагчдад амар болсон байна.
“Тус хүлээлгийн танхимыг шинээр өргөтгөн байгуулсан юм. Танхим нь зүүнээс баруунш 53 метр өргөн, өмнөөс хойш 149 метр урттай. Хоёрдугаар давхарт худалдааны газар бий. Бид ийм төрлийн хурдны төмөр замд иж бүрэн барилгыг өндөр стандартын дагуу бүтээн байгуулсан” хэмээн Хятад улсын Төмөр замын барилгын ажлын группийн болд бүтцийн менежер, инженер Жөү Хуйвэнь ярьж байлаа.

Хурд шалгасан 96 минут
Үдээс өмнө 09:00 цагийн үеэр аялагчид автоматаар тасалбар шалгах өртөөгөөр дамжин галт тэрэгний өртөөний индэр тийш цувахдаа хүн бүхний царайд баярын мишээл тодорно. Мөнгөн цагаан өнгөтэй “Хэ Ше” хурдны галт тэргийг үзсэн хүн болгон тэргэнд суухаар яаралгүй, гар утсаа гаргаж энэхүү түүхт цаг мөчийг тэмдэглэж дурсгал үлдээнэ.
09:09 минутад дүүрэн аялагчтай C1508 дугаарт хурдны галт тэрэг аяны дохио өгч, Тунляао өртөөнөөс алгуурхан мордож, 300 гаруй километрийн цаана байрлах Шэньян хотыг чиглэв.
Хуулийнгол хотоос анхны тэргэнд суухаар ирсэн Бао Чэн: “Би өмнө нь хурдны галт тэргэнд сууж байсан. Гэхдээ өөрийн нутгаас аялсан анхны хурдны галт тэргэнд суугаад сэтгэл маш өндөр байна” хэмээн баярлан ярина.
Хурдны галт тэрэг хурд нэмэх үед хүмүүст ямар ч мэдрэмж олголгүй цонхны гаднах үзэмж юүрэн унах шиг болоход сая галт тэрэгний хурд явах тусам хурдан болж байгааг мэдэрлээ. Галт тэрэгний үүдний дээрх цэгээн хөшиг дээр цагт 248 км/ц хурдаар аялж байна хэмээн үсгээр гарч байлаа.
09 цаг 34 минутад Тунляаогийн хилд цорын гагц зогсдог Ганзага өртөө орж ирэв. Өмнө нь 1 цаг аялдаг байсан замыг 23 минутад л давхиад ирлээ гэхэд үнэхээр итгэмээргүй. Хорчин дүүргийн нэгдүгээр ардын эмнэлгийн эмч Ян Шяоли энэ өдөр ангийн 8 нөхдөө дуудаж, Шэньянд байгаа ангийнхантайгаа уулзахаар эхний ээлжийн хурдны тэргэнд суусан байв. “Нутгийнхаа хурдны төмөр замын эхний ээлжийн галт тэргэнд сууж, ангийнхантайгаа уулзах гэж байгаа маань тун утга учиртай санагдаж байна. Тасалбар нь хүртэл дурсамж болж үлдэнэ дээ” гэв.
- Хурдны замын гүүрэн дээгүүр давхих нь нисэх онгоцонд сууж байгаа мэт санагдана.
- Зогсох, давхих нь бараг л ялгагдахгүй, дуу шуугиан бага, намуун зөөлөн байна.
- Тоног төхөөрөмж нь иж бүрэн, цэвэр, тааламжтай, үйлчилгээ сайтай дотно байна.
- Бидний суусан тэрэгний хоёрдугаар зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ нь 97 юань, нэгдүгээр зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ нь 155 юань. Үнэ ханшийн хувьд ч тохиромжтой байна хэмээн Ян Шяолигийн ангийн хэдэн нөхөд хоорондоо тус хурдны галт тэргэнд суусан сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байлаа.
10 цаг 45 минутад хүмүүс нутгийнхаа анхны хурдны галт тэргэнд суусан баяр бахдалд мөнхүү согтуурч байхад Шэньян өртөөнд ирсэн байжээ.

Хурдаас үүссэн Хорчины хөгжлийн тухай яриа
Бидний суусан галт тэрэг 10 минутын дараа буцаж явах болохоор сурвалжлагчид галт тэрэгнээсээ буугаагүй. Хүмүүс тэрэгний цонхоор үүлэн шат шиг байшингуудыг харж, энэхүү аж үйлдвэрийн том хотын хөгжлийг шагшин гайхахын хамт өнгөрсний холын хол дахь Шэньян өнөөдөр ийм ойр боллоо хэмээн хэлцэнэ.
- Энэ өдрөөс Тунляао-Шэньяний хооронд 6 хос хурдны галт тэрэг аялж, 2019 оны 01-р сарын 05-ны өдрөөс 7.5 хос болон нэмэгдэж, мөн “Долоо хоногийн сүүлийн шугам” 1 хос нэмэгдэж, Шэньян-Тунляао хооронд зорчих нь зүүн баруун айлдаа очих шиг ойрхон болжээ.
- Манай Тунляао хот ер нь Хятад улсын зам харилцааны хүйс болсон орны нэг бөгөөд энэхүү давуу тал нь эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, ерөнхий бодит хүчээр зүүн хойд бүс нутгийн хотуудын хөгжлийн өмнө 15-рт орсон.
- Шэньянаас гадна Бээжин, Далянь, Чанчүнь, Харбин зэрэг хотод хурдны галт тэрэг нэвтэрвэл Тунляаогийн зам харилцаа илүү амар хялбар болж, хотын аялал жуулчлал илүү хүчирхэг болно.
Ийнхүү Тунляао хотын эдийн засгийн хөгжлийг эргэцүүлэн, ирээдүйн хөгжилд хүсэл мөрөөдлөө дэвшүүлж байв.
Тунляао хотын төмөр замын өртөөний бүсийг удирдах газрын намын нарийн бичгийн дарга Хөү Жечүнь нь төмөр замын нэгэн ахмад ажилтан бөгөөд цагийн хурд нь 40 км/ц уурын галт тэрэгнээс 80 км/ц хурдтай дотоод шаталтын галт тэрэг, 120 км/ц хурдтай цахилгаан хүчний галт тэрэгний хөгжлийн цаг үеийг биеэр туулан өнгөрүүлжээ. Энэ өдөр тэрээр мөнхүү 250 км/ц хурдтай анхны хурдны галт тэргэнд сууж, Тунляаогийн хурдны төмөр замын хөгжлийн гэрчлэгч болов. “Хурдны төмөр зам нэвтэрсэн нь орон нутгийн эдийн засаг хөгжсөний бэлэг тэмдэг болно. Би төмөр замын ажилтны хувьд тун их бахархаж байна. Хурдны төмөр зам нэвтрэхийг дагаад Тунляаогийн эдийн засаг, нийгмийн хөгжил илүү хурдсах нь лавтай” хэмээн тэрээр ярьж байлаа.
ХКН-ын Тунляао хотын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дараа Ү Сүйвэнь: “Хурдны галт тэрэгний хурд нь нэг талаар Тунляао хотын өөрчлөлт нээлтийн хөгжлийн хурдыг харуулж байгаа юм. Хурдны төмөр замын хөгжил нь Тунляао хотын хөгжлийг ихээр сайжруулна гэдэгт бид итгэл төгөлдөр байна” гэжээ.
Хурдны төмөр зам нэвтэрсэн нь Хорчин нутгийн ард түмнийг “Жигүүрт хөлөг”-т мордууллаа!

