Хөххотод бас нэгэн Монгол үндэстний сургууль--Өвөр Монголын Багшийн Их сургуулийн харъяат Монгол үндэстний сургууль нэмэгдэв.

9-р сарын 2-ны өдрийн өглөө 8:00 цагт, үндэстний хувцас заслаараа гоёсон гэрийн ахмад болон сурагчид Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийн үүдэнд хуран цугларч, шинэ сургуулийн анхны босгыг алхан орохоор хүлээж байлаа. Сургуулийн хүрээнд багш ажилтад тус сургуулийнхаа ууган сурагч болох шинэ оны сурагчдаа үндэстний ёс заншлаар угтаж, харилцан мэндчилэхийн хамт цагаан идээ амсуулав. Энэ нь мөн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийн 2019-2020 оны анхны сурлагын хугацаагаа албан ёсоор эхлүүлсэнийг харуулж байна.
Тус сургуулийн холбогдох хариуцлагатны танилцуулсанаар, тус хугацаа нээсэн ангид бага сургуулийн нэгдүгээр оны 6 анги болон дунд сургуулийн нэгдүгээр оны 1 анги буй. Нийт 200 гаруй сурагчтай. Бага сургуулийн нэгдүгээр онд анги бүр 30 гаруй сурагчтай, дунд сургуулийн нэгдүгээр онд 20 сурагч элсүүлэв. дунд сургуулийн ангийн сурагчид зуршил ёсоор нэгдүгээр долоо хоногийн цэргийн бэлтгэл дасгалд хамрагдав.

Мэдээгээр, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургуулийг 2018 оноос эхлэн байгуулж, уг нь Хөххотын Монгол Үндэстний туршилтын сургууль хэмээн нэрийдэж байжээ. 2019 онд тус сургуулийг Хөххотын ардын засгийн газар болон Өвөр Монголын Багшийн Их сургуулиас хамтран эрхлэхээр тогтож, сургуулийн нэрийг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургууль гэж өөрчилсөн байна. Энэхүү Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Харъяат Монгол Үндэстний сургууль бол Хөххотын голдлоготой байгуулж буй цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах сургуулийг хамарсан “арван таван жил”-ийн дүрэмт монгол үндэстний сургууль болно.

