solongonews
Хөгжлийн хурдыг бахархуулсан “дамар хүлэг”-гийн төвөргөөн
2018-11-27 11:42
- Малчдын авто машин, унаа хөсгийн өөрчлөлтийн тухайд

Хятадын өөрчлөлт нээлтийн төрийн бодлого хэрэгжээд 40 дэх жилийн нүүрийг үзэж байна. Шилийнгол аймгийн мал аж ахуйн орон, малчдын амьдралын түвшин энэ хугацаанд тал талын хөгжил өөрчлөлт, өнгө төрхийн шинэчлэлийг харуулна. Үүний нэг жишээ нь малчдын авто машин, унаа хөсгийн шинэчлэлт болно.

Өнгөрсөн арван жилд мал аж ахуйн орны унааны нөхцөл байдал явах тусам сайжирч, мал аж ахуйн орон болон малчин айлын машины хэрэглээ нэмэгдсээр байгаа аж.

Шилийн хотын Цохуул сумын Оюут багийн малчин Энх долоон хоногийн өмнө Шилийн хотоос 300 мянган юанийн “Тoyota” машин худалдан аваад нутгийн зүг жолоо даржээ. Энх туурга тусгаар айл болсон 20-иод жилийн хугацаанд авч байгаа 7 дахь автомашин аж. 2007 онд авсан 6 дахь автомашин нь хуучин “213” машин байсан бөгөөд амьдралдаа ашиглаж байв. Тухайн үед Энх арван жилийн дараа ийм сайхан хийцтэй хээнцэр машин барина гэж санаагүй явсан гэдэг. Учир нь ийм автомашиныг хотын хар зам дээр л давхиулж болохоос, хөдөөний зам дээр амархан эвдрэх байх гэж бодож байв. Мөн 300 мянган юань өөрийнх нь орлогоос нэлээд өндөр байсан учир ийм автомашиныг хөдөө барих нь биелэгдэшгүй явдал гэж боддог байжээ. Гэсэн хэдий ч нийгмийн хөгжил Энхийн арван жилийн өмнөх боломжгүй бүхнийг биелүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн хэдэн жил баг бүрд нэвтрүүлэх зам Энхийн багт хүрч, автомат, суугаад явахад гэртээ байгаа мэт таатай, хурд сайтай хээнцэр машин унаа авч барих боломжтой болгов. Хэсэг хугацаа унаж байсан ч ерөнхийдөө өсөж байгаа малын үнэ, аж амьдралын орлогын бардам хуримтал болон эдийн засгийн хөгжил зэрэг нь Энхийг энэ жил ийм үнэтэй машин авахад хүргэжээ.

- Өнгөрсөн арван жилд бид дахин нэг удаагийн шинэ дүр төрхтэй, чанар чансаатай амьдралын хөгжил дэвшлийг бий болгож чадлаа. Өнөөдрийн бидний аж амьдралын нөхцөл бололцоо ийм сайхан унаа хөсөгтэй болгосон юм. Энэ нь Намын мал аж ахуйн оронд авч байгаа чинээлэг замд хөтлөх төрийн бодлоготой салшгүй холбоотой гэж Энх сэтгэл хангалуун ярив.

- Уг нь хот орвол сайхан хээнцэр автомашиныг олж хараад бахархдаг байсан бол өнөөдөр Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг нутагт харин тэр үнэтэй сайхан автомашин олон харагдах болсон гэж Мандахбулаг суурингийн Түмэнбаяр ярьж байсныг санаж байна. Үнэндээ энэ нутагт сайхан автомашинтай малчин өрх олон байгааг хэлсэн үг байв. “Тoyota”, “Нissan”, “Jeep”, ”Land Rover” зэрэг брэндийн автомашин барьж байгаа малчид олон байгаа юм. Түмэнбаяр:

- Эдгээр автомашиныг барьж байгаа малчид тун ажилч хөдөлмөрч хүмүүс байдаг бөгөөд мал аж ахуйн орлогын байдлаас нь үзсэн ч ийм хэмжээний машин барьж чадах боломжтой хүмүүс хэмээн тайлбарлаж байв.

Бүрэн бус статистик мэдээллээр Мандахбулаг суурингийн малчдаас 400 мянган юаниас дээш үнэтэй автомашинтай малчин айл 20 гаруй, 200-400 мянган юаниас дээш үнэтэй автомашинтай малчин айл 40 гаруй байлаа.

Шилийн хотын Шүнь Да автомашины худалдааны ХХК сар бүр бараг 400 гаруй шинэ автомашин худалдаж байгаа бол үүний хагасыг нь Шилийнгол аймгийн малчид авч байна гэж тус компанийн ажилтан Тэгшдүүрэн бидэнд танилцуулсан.

Одоогоос таван жилийн өмнө малчид гол нь Pickup ачааны машиныг 70-80 мянган юанийн орчимд худалдан авдаг байсан бол өнөөдөр 150 мянган юаниас дээш үнэтэй автомашин авдаг болжээ. Цаашлаад 200-300 мянган юанийн үнэтэй автомашиныг зээл авахгүй бэлэн мөнгөөр худалдан авдаг болжээ хэмээн танилцуулж билээ. Үүнээс гадна шинэ автомашин авахад банкны зээл авах боломжтой төдийгүй авсан зээлээ 3-5 жилийн хугацаанд төлөх боломжтой зэрэг төрийн бодлого нь малчдын машин унаагаа амьдралын хэрэгцээ, цаг үеийн шаардлагын дагуу сайжруулахад бага бус дэмжлэг болж байгааг автомашин худалдааны газарт автомашин авах ирсэн малчид ярьцгааж байв.

Тийм ээ, өөрчлөлт нээлтийн урин амьсгал мал аж ахуйн орны машин унааны нөхцөлийг ингэж сайжруулсаар байгааг хэлээд баршгүй. Хөдөө нутаг мал аж ахуйн орноор явахад автомашингүй айл өдрийн од, өвлийн цэцэг мэт цөөн байлаа. Зарим айл нь ажил хөдөлмөртөө хэрэглэдэг автомашин, гадагш гарахдаа барих гоёмсог сайхан автомашин, аав ээжийн барьдаг гээд хэд хэдэн автомашинтай малчин өрх байдаг байна. Ингээд бодоход аймгийн 70 мянган малчин өрхөд нэг автомашин ногдох нь тийм ч боломжгүй явдал биш болжээ. Ирээдүйн арван жилд манай малчдын унаа хөсөг илүү сайхан, илүү хурдан, илүү автомат болж шинэчлэгдэх нь гарцаагүй юм.

Зохиогч: САРАНАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл