solongonews
Монгол үндэстний загвар, малгайн дизайны анхны тэмцээн болж байна
2018-06-04 17:31
Монгол үндэстний загвар, малгайн дизайны анхны тэмцээн болж байна.

“Шинэ эрин үе, шинэ загвар, шинэ амьдрал” гол сэдэвт Монгол үндэстний загвар, малгайн дизайны анхны тэмцээн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг болтол зохион байгуулагдах болно.

Тус тэмцээн нь орчин үеийн хувцас, хурим найрын хувцас, ажлын хувцас, баяр ёслолын хувцас болон спортын хувцас зэрэг таван агуулгаас бүрдэж, малгайн загварын тэмцээнд гол төлөв эрэгтэй монгол малгайн загварыг хамарсан байна. Бүтээлийн ажлыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр болтол Хятадын хэмжээнд интернетээр хүлээн авна. Тэмцээнд оролцогч хамгийн багадаа 6 хувцасны загварын дизайныг бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд цуврал хувцасны дизайн тэмцээнд 3-4 бүтээл бүртгүүлэх хэрэгтэй гэж тогтоосон байна. Үүнээс гадна монгол малгайн загварын тэмцээнд оролцогсод 5 бүтээл бүртгүүлэх хэрэгтэй гэжээ. Энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалтын дүнг 08 дугаар сарын 05-ны өдөр зарлаж, шагнал урамшуулалд нийт 800 мянган юань зохицуулах юм байна.

Бүртгүүлэх И-мэйл хаяг: mgzszymssjds@163.com

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл