Хятад орны умард хилийн ажнай хүлэг маань үндэстний орны өөртөө засах саруул замаар бүтэн 70 жил довтлон давхижээ.

Салхи борооны дундуур урагшилж байгаа хүлэг
1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр чөлөөлөх дайны нижгэнэсэн буугийн дуунд Хянган аймгийн Вангийн сүмийн ёслолын танхимд Хятадын Коммунист намын удирдлагаар Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн хурал амжилттай хуралдаж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар байгуулагдсаныг тунхаглажээ. Энэ нь манай улсын анхдагч мужийн зэрэглэлийн үндэстний Өөртөө Засах Орон байгуулагдсаныг харуулж байна.
Манлайлан давхиж байгаа хүлэг
Намын удирдлагаар Өвөр Монгол үндэстэн хагас колони хагас феодалын нийгэм, балар эртний нийгмийн сүүлч үеэс шууд нийгэм журамд дэвшиж, нийгмийн байгууллын түүхт чанартай хувьсалыг биелүүлжээ. Анхдагч мужийн шатны үндэстний өөртөө засах орон болсны хувьд Өвөр Монгол орон зоригтойгоор замаа нээсэн юм. Орчны Өөртөө Засах 3 хошуу, үндэстний 18 сум байгуулсан. Ардын Төлөөлөгчдийн Их хурлаар 565 орон нутгийн хуулийг тогтоож "Жишээч өөртөө засах орон” гэсэн нэр хүнд хүртсэн юм.
Тогтуунаар түргэн давхиж байгаа хүлэг
Өөртөө Засах Орон байгуулагдсан эхний үед “Мал аж ахуйн орны ажлын тэргүүн үүрэг бол мал аж ахуйг хөгжүүлэх явдал мөн” гэж дурдсанаас 2016 онд хуралдуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны X удаагийн намын төлөөлөгчдийн хуралд “Амь ахуй болон иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж дурдсан хүртэл Өвөр Монгол 70 жилийн туршид иргэдийн амьдралыг тэргүүнд тавьж, ядуурлаас ангижруулахыг уриалжээ. 1986 онд Өвөр Монголын хөдөө орон нутгийн мал аж ахуйн орны ядуу хүнд амьдралтай иргэдийн тоо 6 сая байсан бол 2015 оны сүүлч хүртэл 802 мянга болж цөөрөв.
Эрэлхэгээр урагшилж байгаа хүлэг
Өвөр Монгол орон аль эрт ХХ зууны тавиад оноос эхлэн баруун хэсэгтээ элсэрхэг газрыг сэргээж, зүүн хэсэгтээ мянга гаруй км газрыг ойжуулжээ. Өөрчлөлт нээлтээс хойш Өвөр Монгол ой мод, өвс бэлчээрийг сэргээхээр гол болгож, цөлжсөн газрын талбайг багасгасан.
Ердөө 70 жилийн дотор Өвөр Монголын Өөртөө Засах Орны үйлдвэрлэлийн нийт өртөг 1947 онд 537 сая юань байснаас 2016 онд 1863.3 тэрбум юань болж нэмэгдэн 70 жилийн хугацаанд 642 дахин нэмэгджээ.
Өвөр Монгол- Энэхүү ажнай хүлэг цаг үеийг үүдэн нээхээр дүүлэн давхисаар.....
