solongonews
Монгол үндэстний хувцас загвар тун удахгүй Францад дэлгэгдэнэ
2018-09-12 11:30
Луврр ордонд дэлгэгдэнэ.

Энэ сарын дундуур монгол үндэстний хувцас загварыг Францын Луврр ордонд дэлгэгдэх болсныг ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооноос 09-р сарын 11-ний өдөр зарласан байна.

- Тус үзэсгэлэнд оролцох бүх хувцас загварыг эмэгтэйчүүд урлан оёсноороо онцлог аж. Уран загвар, эрхэмсэг гоёмсог эдгээр бүтээлүүд нь монгол үндэстний хувцас загварын урсгалыг дагасан бөгөөд амьдралд ойрхон болж чадсан гэж ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Жен Жяньхун танилцууллаа.

Үзэсгэлэнд оролцох 70 гаруй хувцас залгаврын нэг хэсгийг нь аймаг хотын Эмэгтэйчүүдийн холбооноос сонгон дэвшүүлсэн бол заримыг нь Өвөр Монголын анхны монгол хувцас загварын тэмцээнд шалгарсан бүтээл байгаа аж. Мөн үндэстний хувцас загварын компанийн бүтээлээс ч орж байгаа юм байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл