solongonews
Шилийнголын аялал жуулчлалыг танилцуулах долоон хоногийн арга хэмжээ эхэллээ
2017-05-05 10:28
Шилийнголын аялал жуулчлалыг танилцуулах долоон хоногийн энэ оны арга хэмжээ эхэллээ.

Шилийнгол аймгийн аялал жуулчлалын салбарыг ухуулан танилцуулж “Шилийнголын уудам тал”-ын аялал жуулчлалын брэндийг нэрд гаргаж улсын дотно гадна алдар нэрийг нь түгээх зорилгоор 4 дүгээр сарын 29-ний өдөр Шилийнгол аймгийн Засгийн газраас санаачлан аймгийн аялал жуулчлалын товчоо зохион байгуулсан “Шилийнгол аймгийн аялал жуулчлалыг танилцуулах долоо хоног 2017” арга хэмжээ Бээжингийн Чао Ян дүүрэгт болжээ.

Танилцуулгын арга хэмжээ нь үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын танилцуулга гэсэн хоёр агуулгаар зохиогджээ. 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Баруун Үзэмчин хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Шулуун хөх хошуу, Тайвас хошуу зэрэг газар болон холбогдох аж ахуйн нэгжүүд танилцуулга хийх юм байна.

“Бээжин 2017 Өвөр Монголын Шилийнгол аймгийн аялал жуулчлалыг танилцуулах хурал” энэ өдөр буюу 5 дугаар сарын 5-ны өдөр болно.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилийнгол мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл