solongonews
Бадайн Жарны элсэн дов, нуур бүрдүүд дэлхийн өвийн нэрсийн жагсаалтад орлоо
2019-03-20 17:04
Бадайн Жарны элсэн дов, нуур бүрдүүд Хятадын дэлхийн өвийн нэрсийн жагсаалтад орлоо.

НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан, соёлын зохион байгуулалтын дэлхийн өвийн төвийн портал сайт дээрх Хятад улсын дэлхийн өвийн нэрсийн жагсаалт шинэчлэгдэж, Бадайн Жарны элсэн дов, нуур бүрдүүд жагсаалтад оров.

Бадайн Жарны элс нь Хятад улсын баруун хойдын ган хуурай сэрүүн бүсийн тачир цөлийн орон болох Алшагийн өндөрлөгт байрлах Хятад улсын хоёр дахь их нүүдлийн элсэн цөл болно. Жагсаалтад орсон Бадайн Жарны элсэн дов, нуур бүрдүүд нь Алшаа баруун хошуунд байрладаг. Элсэн довуудын хоорондох нуур бүрд нь салхинд бүтсэн геологийн хачин сонин өнгө төрхтэй, орлуулж болшгүй байгалийн өвийн үнэ цэнэтэй билээ.

Жагсаалтад орсон газарт 144 нуур бүрд багтаж байгаа бөгөөд ерөнхий талбай нь 2300 га талбайг давж байна. Үүний 74 нуур бүрд нь жил бүр устай байдаг аж. 12 нь усны чанараар маш сайн цэнгэг нуур бөгөөд газар доорх усны сувагтай юмг. Энэхүү олон хэлбэр бүхий довуудын хоорондох нуур бүрд нь элсэн цөлийн гайхамшиг, өвөрмөц байгалийн гоо үзэсгэлэнт төрхийг бий болгожээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл