solongonews
Баачи баг “Алдар мөнхөлсөн Баачи нутаг” номын баяр боллоо
2017-09-25 17:37
Баачи баг “Алдар мөнхөлсөн Баачи нутаг” номын баяр боллоо.

Өвөр Монголын Баруун Үзэмчин хошуу нь Улаанхаалга сумын Баачи баг “Алдар мөнхөлсөн Баачи нутаг” номын баярын ёслол, эмэгтэйчүүдийн эвлэлийн соёлын үйл ажиллагааг зохион явуулав.

 

ХКН байгуулагдсаны 96 жилийн ой, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг дурсан тэмдэглэж, “Алдар мөнхөлсөн Баачи нутаг”-ийг хэвлүүлэн тараав. Тус номд Баачи багийн үүх түүх, хөгжил өөрчлөлтийг тэмдэглэжээ. Тус номын гол найруулагч Н.Жамбал: - Энэхүү номыг 2013 онд эхлүүлсэн, санаачилга гаргасан хүмүүс, багийн ахмад буурлууд, соёлдоо хайртай хүмүүс, багийн удирдлагуудын дэмжлэгээр дөрвөн жил бүтээж, энэ өдөр өргөн түмнийхээ гарт хүрлээ” хэмээв.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Баачи баг ажилч бүсгүй, цэвэрч айл, хөдөлмөрч залуучуудаа шагнан урамшуулахын зэрэгцээ энэ онд их сургуульд элсэн орсон гурван оюутныг тус бүр 1000 юаниар шагнан урамшуулжээ. Мөн хөдөө нутгийн амьдралд зохицсон шагай орхих, дээс татах, монгол шатар тоглох зэрэг олон сайхан арга хэмжээг зохион байгуулж иргэдийг өргөн хэмжээнд явуулсан байна.

Баачи эмнэлэг энэ удаагийн үйл ажиллагаанд зориулан эрүүл мэндийн хуудас тарааж, үнэ төлбөргүй эмчлэх, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн бэлэглэх зэрэг үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Үүний зэрэгцээ тус баг нь тав дахь удаагийн “Онгон шаргын үүрсээ” дууны тэмцээнийг зохион байгуулж, Баачи баг болон зэргэлдээх баг сумын ая дуунд элэгтэй ард иргэд дуучид идэвхтэй оролцсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийнголын өдрйин сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл