Энэ удаагийн наадам нь монгол хувцасны тэмцээнээр гол болгох бөгөөд тэмцээн, шоу, үзэсгэлэн, ярилцан судлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үүнээс гадна уламжлалт, шинэчлэл, гоёл чимэглэл зэрэг тэмцээний төрөлд суурилсан дунд, бага сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны дизайн болон оюутнуудын бүтээлч санааны дизайны тэмцээнийг энэ оны уралдаанд хамруулсан байна.
ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан монгол хувцас загварын наадмыг 2003 онд Улаанхад хотод анх удаа зохион байгуулагдсан бол өнөөг болтол 13 удаа амжилттай зохион байгуулагдсан байна. Хамгийн анх удаа 18 баг оролцож байсан бол жил ирэх тусам нэмэгдсээр энэ удаад 142 баг оролцохоор бүртгүүлсэн болно.
