Өвөр Монголын Их Сургуулиас өргөдөл гаргасан Монгол үсэг бичгийн ухаалаг мэдээлэл боловсруулах технологийн улс болон орон нутгийн хамтарсан төслийн судалгааны төв нь Хятад улсын Хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн зөвшөөрлийг авсан байна. Ингэснээр тус сургууль нь улс болон орон нутаг хамтарсан төслийн анхны судалгааны төв болжээ.
Монгол үсэг бичгийн ухаалаг мэдээлэл боловсруулах мэргэжлийн улс орон нутаг хамтарсан төслийн судалгааны төв нь Монгол үсэг бичгийн ухаалаг мэдээлэл боловсруулалт (үсэг бичиг уншиж таних, хэл яриа таниулах, орчуулга хийх, мэдээлэл хайх), Монгол үсэг бичгийн үйлчилгээний программ хангамж, үүлэн технологийн эх сурвалжийн удирдлагын үйлчилгээ зэрэг хүрээнд чухал мэргэжлийн чанартай судалгаа болон хэрэглээг дэмжих болно. Мөн үүгээр монгол үсэг бичгийг ухаалаг эрин үед хөтлөн оруулж, улмаар Өвөр Монгол цаашид бусад цөөн тоот үндэстний үсэг бичгийн ухаалаг мэдээлэл боловсруулах, том дата, үүлэн технологийн үйлчилгээнд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх аж.
