Үүний дагуу Өвөр Монгол орон “Шилдгийг дэмжин, томыг дэмжиж, хүчирхэгийг дэмжих” зарчмын дагуу ажиллаж, тэргүүлэх аж ахуйн нэгжийг улсын дотоод, гадаад дахь нэр нөлөөг өргөтгөж, өрсөлдөх хүчин чадлыг нь дээшлүүлж байна. “Нэг бүс нэг зам”-ын хэрэгжилтийн дагуу Хятадын олон аж ахуйн нэгжүүд олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нэрт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ашигтай нөхцөл, хөгжлийн орон зайг буй болгожээ. Өвөр Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд тус боломжийг ашиглан олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн нэрт багаа бүтээгдэхүүнээ ахиухан үйлдвэрлэж, Өвөр Монголын хөгжлийг дэлхийд таниулж байна.
Сүүн цацалтай И Ли
И Ли групп 1957 онд хоршоожлийн хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа эхлүүлж байсан бол өнөөг хүрэхэд Хятад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч нэгжийн нэг төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэгийн нэгээр жагссан цорын ганц аж ахуйн нэгж. Энэ нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн шилдэг нэр төдийгүй Азийн хэмжээнд ч хамгийн шилдэг үр дүнд хүрчээ. Түүнчлэн Хятад улсыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэлхийн тайзнаа улам үнэ хүндтэй болгосон байна. Үүний зэрэгцээ И Ли групп 2008 оны Бээжингийн Олимпийн наадам, 2010 оны Шанхайн Дэлхийн Экспоны сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангадаг цорын ганц аж ахуйн нэгж болсон байна. Тус групп 2017 оны 4-р сарын 5-ны өдөр Бүх Хятадын биеийн тамирын 13-р наадмын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангах цорын ганц аж ахуйн нэгж болсон бөгөөд “Эрүүл Хятад” төслийн хэрэгжилтэд түлхүү нөлөө үзүүлсэн байдаг.
И Ли группийн тайлбарлагч:
- Өнөөгийн байдлаар шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад ороод 10 гаруй жил болж байна. Орчин үеийн дэвшилтэт технологиор тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Тус үйлдвэрт 18 машин зэрэг ажиллаж байгаа бөгөөд бараг л автоматаар ажилладаг гэж ярьлаа.
И Ли групп Хятадын баруун хойд бүс нутаг, умард бүс нутаг, зүүн хойдын бүс нутгийг хамруулсан хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний суурин болжээ. Түүнчлэн Европ, Их далайн тив, Америк тив зэрэг тивүүдтэй хамтын ажиллагаатай байж, хэрэглэгчдийг улам сайн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.
Энэхүү групп 2016 онд 13.5 тэрбум юаний хөрөнгө оруулж, түүхий сүү хангах эх сурвалжийн барилгыг шинэчлэн өргөжүүлж, улсын хэмжээнд 2400 гаруй хоршоожлийн мал аж ахуйн талбай байгуулав. Эндээс бүх сүүн бүтээгдэхүүний түүхий сүүгээр хангаж, 2016 оны нийт орлого нь 60.6 тэрбум юаньд хүрчээ.
Одоогийн байдлаар И Ли групп 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог.
Тус групп олон жилийн хөгжлийн туршид тэргүүний мэргэжлийг эзэмшиж, судалгааны хамтын ажиллагааны индэр байгуулан сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн шинэчлэлтэд түлхүү нөлөө үзүүлжээ. Өнөөгийн байдлаар тус групп дэлхийн олон улс орнуудтай сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улсын дотоод, гадаадын нөөц баялгийг ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулжээ. Мөн хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп дэлхийн улс орон луу хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
И Ли групп 2016 оны байдлаар хандивын үйл ажиллагаанд нийт 800 сая юаний хөрөнгө оруулж, улсын дотоодод “Ногоон аж ахуйн сүлжээ”-г хамгийн анх санаачилж, байгаль, нийгэм, хамт нийт, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны түншийн эв найрамдалтай хамтдаа ялалт байгуулах харилцааг бий болгож, “Ногоон экологийн бүс”-ийг буй болгов.
И Ли группийн хөгжил нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд шинэчлэлт авчирч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Дэлхийн хэмжээнд дэлхий нийтийн сүүний нөөц баялгийг Хятадын зах зээлтэй, дэлхийн оюун ухааныг Хятадын туршлагатай, дэлхийн дүрмийг Хятадын санаачилгатай нэгтгэн хөгжүүлж, олон улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ боломж олгосон байна.
Ирээдүйн болд төмрийн төв
Бугат хотын болд төмрийн групп 1954 онд байгуулагдсан бөгөөд энэхүү нэрийн доор Баян-Овоо уурхай, Бугат болд төмрийн хувьцаа, Умардын ховор шороо гэсэн зах зээлд гарсан компанитай. Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн том ховор шорооны аж үйлдвэрийн суурин болон Хятадын хамгийн чухал болд төмрийн үйлдвэрийн суурин юм. Үйлдвэрлэлийн чадавхи нь 18.5 сая тонноос дээш болд, төмөр, материал үйлдвэрлэх чадавхитай болж, улсын дотоод, гадаадад тэргүүний хэмжээнд хүрчээ. Мөн Хятадын дунд, баруун бүс нутгийн болд хавтан үйлдвэрлэх хамгийн том үйлдвэр болсон бөгөөд ул мөргүй хоолой үйлдвэрлэх суурингийн нэг бөгөөд өндөр хурдын төмөр зам үйлдвэрлэх суурин болжээ. 2016 оны байдлаар нийт 201 сая тонн төмөр, 200 сая тонн болд, болд материал 170 сая тонныг үйлдвэрлэж, нийт орлого нь 633.2 тэрбум юаньд хүрсэн.
Бугатын болд төмрийн группийн ховор шорооны аж үйлдвэр дэлхийн хэмжээнд ховор шорооны түүхий материал хангах хамгийн том үйлдвэр болж, олборлох, сонгох, салгах, боловсруулах зэрэг салбарын мэргэжил нь дэлхийн хэмжээнд өндөр түвшинд хүрчээ. Тус группийн харьяан дахь Баян-Овоо уурхай нь олон төрлийн төмөрлөг үйлдвэрлэх уурхай бөгөөд өнөөг хүртэл 175 төрлийн ашигт малтмал, 71 төрлийн элемент олборлож, ховор шорооны нөөц баялгаар дэлхийд тэргүүлж, ниобийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт жагссан байна.
1949 оны 12-р сарын 16-нд Хятадын Хүнд аж үйлдвэрийн яамнаас бүх Хятадын болд төмрийн аж үйлдвэрийн хурал хуралдуулж, Баян-Овоо уурхайд хайгуул хийхээр тогтсон ба Бугат хотыг “Ирээдүйн болд төмрийн төв” хэмээн нэрлэжээ. 1956 оны 4-р сарын 4-ний өдөр ХКН-ын Төв хорооноос Бугат болд төмрийн үйлдвэрийн анхны төслийг зөвшөөрч, 1960 оны эцсээр Бугат болд төмрийн үйлдвэр, Өвөр Монголын Нэгдүгээр машин техникийн үйлдвэр, Өвөр Монголын Хоёрдугаар машин техникийн үйлдвэр, Бугат хотын Нэгдүгээр дулааны цахилгаан станц, Бугат хотын Хоёрдугаар дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Бугат хот болд төмөр, машин тоног төхөөрөмж, эрчим хүч зэргээр гол болгосон аж үйлдвэрийн хот болж, “Тал нутгийн болдын хот” гэж нэрлэгдсэн байдаг.
И Ли групп Хятадын 13 чухал муж, хотуудад борлуулалтын салбар компанитай бөгөөд Америк, Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулсан байна.
“Том оврын машин” үйлдвэрлэх суурин
Өвөр Монголын Умардын хүнд ачааны машины компанийг 1988 онд Хятад, Америк, Англи гурван улс хөрөнгө нийлүүлэн байгуулсан. Гол нь уул уурхайн зориулалттай хүнд даацын том оврын ачааны машин болон түүний сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн борлуулдаг компани юм. 2000 оны 6-р сард Шанхайн хөрөнгийн биржийн газраар дамжин зах зээлд гарсан байна. Тус компаний хоёр томоохон хувьцаа эзэмшигч бол Хятадын зэр зэвсгийн аж үйлдвэрийн группийн умардын хүнд үйлдвэрийн групп болон Volvo барилгын тоног төхөөрөмжийн компани болно. Цэргийн зэр зэвсэг, Төвийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалт, зах зээлд гарсан гэх утгаараа уурхайн зориулалттай том оврын машин үйлдвэрлэх тэргүүлэх аж ахуйн нэгж болсон байна. 28 жилийн хөгжлийн явцад аж үйлдвэр нь өндөр үр ашигтайгаар орлогоо баталж, 2013-2015 оны хооронд гурван жил дараалан “Дэлхийн барилгын төслийн машин тоног үйлдвэрлэх 50 хүчирхэг аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад орж, компанийхаа байр суурийг үзүүлж чадсан юм.
Тус групп нэг жилд уурхайн зориулалттай 1000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай. TR загварын 25-91 тонны даацтай, NTE болон MT загварын 108-326 тонны даацтай цахилгаан хөдөлгөх дугуйтай уурхайн том оврын машин үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Машин техникээ дөрвөн тивийн Мьянмар, Вьетнам, Орос, Монгол, Индонез зэрэг 60 гаруй улс оронд борлуулдаг. Борлуулалтын хувьд Хятад улсад тэргүүлдэг бол дэлхийн хэмжээнд гуравдугаарт ордог байна. Мөн Хятадын Хөхмөрний гурван хавцлын барилга зэрэг улсын зэрэглэлийн томоохон хэмжээний төслийн барилгад машин тоног төхөөрөмжөөр хангаж, чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Ордос хот дэлхийг дулаацуулна
Ордос ноолуурын групп 1981 онд байгуулагдсан. Улмаар Ордос группийн хөгжлийн суурийг тавьсан, ноос ноолуур нарийн боловсруулах аж ахуйн нэгжийн нэг юм. Энэхүү групп 20 гаруй жилийн туршид “Ордос дэлхийг дулаацуулна” гэсэн алс хэтийн зорилго тавин ажилласан ба өнөөдөр дэлхийд үйлдвэрлэл борлуулалтын цар хүрээгээрээ хамгийн том, үйлдвэрлэлийн төгөлдөр тогтолцоо, борлуулалтын сүлжээгээрээ хамгийн боловсронгуй, хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөрөө салбартаа манлайлж яваа аж ахуйн нэгж. Ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын хүчин чадал нь 10 саяас давсан бөгөөд энэ нь Хятад улсын ноос ноолуурын бүтээгдэхүүний 40 хувь, дэлхийн ноос ноолуурын бүтээгдэхүүний 30 хувийг эзэлж, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн үр ашиг, борлуулалтын орлогоороо Хятад улсын нэхмэлийн салбарт жил дараалан тэргүүлжээ.
Ордос групп тал нутгийн соёлыг болон ноос ноолуурын сонгодог бүтээгдэхүүнийг уламжлах зорилт тавин ажиллаж, нэрт бүтээгдэхүүн үйлдэрлэн, үндэстний уламжлалт бүтээгдэхүүнээ дэлхий дахинд алдаршуулж байна. 2016 оны байдлаар Ордос бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ 80.805 тэрбум юаньд хүрч, 17 жил дараалан Хятадын нэхмэлийн үйлдвэрийн нэгдүгээрт жагссан байна.
Ордос ноос ноолуурын группийн 2006 онд бүтээсэн “1436” брэнд нь дэлхийн тэргүүний шилдэг ноос ноолуурын түүхий материалын бэлгэ тэмдэг болжээ. 2007 онд Ордос группийн нэрийн доорх “1436” брэнд нь “Хятад улсын бэлэг”-ээр сонгогдож, 2014 оны АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын дарга удирдлага нарын тусгай хэрэглээний засал болсон байна.
Тус групп 2010 онд 3.5 тэрбум юаний хөрөнгө оруулан Хантай нэртэй өндөр түвшний орчин үеийн ноолуурын аж үйлдвэрийн парк байгуулж, 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү парк 2016 оны 9-р сард Улсын 4А зэрэглэлийн аж үйлдвэрийн жуулчлалын баазаар үнэлэгдсэн байдаг.
Шинэчлэлт хийсний дараах Ордос ноос ноолуурын групп 1500 тонн самнасан ноос, 2500 тонн ноолууранд будаг оруулах, 2000 тонн ноолууран нэхмэл үйлдвэрлэх, ноолууран ороолт 1 сая 500 ширхэг, ноолууран хувцас 7 сая, ноолууран даавуу 1 сая метр, ноолууран цамц 100 мянган ширхэг, ноосон хувцас 10 саяыг үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.
Ордос групп орчин үеийн дэвшилтэт аж үйлдвэрийн паркийн хувиар улсын дотоод, гадаадад цар хүрээгээ тэлж, орон нутгийнхаа онцгой гаралтдаа түшиглэн 30 жилийн туршид хуримтлуулсан туршлага сургамжаа ашиглаж, дэлхийн хэмжээнд нэр нөлөөтэй ноос ноолуурын аж үйлдвэрийн суурин бүтээн байгуулахаар чармайн ажиллаж байна.
“Нэг бүс нэг зам” санаачилгын хэрэгжилтийн явцад Өвөр Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд “Нэг бүс нэг зам” санаачилгын Торгоны замын сан, Азийн хөрөнгө оруулалтын банк болон БРИКС-ийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагад түшиглэн Өвөр Монголын чухал төслийн бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хөгжлийн орон зайг хангаж, Хятадын умард хилийн үзэсгэлэнт нутгийг бүтээн байгуулахад чухал хувь нэмэр үзүүлж байна.
