solongonews
Робот эмнэлгийн ажилтан боллоо
2019-01-04 16:22
Өвөр Монголын Ардын Эмнэлгийн хороонд “Од”, “Нар” гэх нэртэй хоёр робот 01дүгээр сарын 03-ны өдөр буюу өчигдрөөс ажилд орлоо.

Тус хоёр робот нь үлгэр ярьж, хошин шог ярьдаг аж. Ялангуяа замчлах, эмнэлгийн дугаар авах, шинжилгээний хариу авах, эрүүл мэндийн лавлагаа авах зэрэгт туслах юм байна. Мөн мэдрэгчтэй дэлгэц болон үг яриагаар дамжин хүмүүстэй мэдээлэл солилцдог.  Роботын зөв удирдамжаар өвчтөнүүд амар хялбар үйлчилгээг авах болжээ.

Өвөр Монголын Ардын эмнэлгийн хороо нь ӨМӨЗО-ы хамгийн анхны эмчилгээний робот ашигласан эмнэлэг болж байгаа юм байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл