Юань улсын үеийн өртөөний зам өнөөдөр болоход авто зам болон хөгжиж, галт тэрэг давхин Шилийн уудам талыг нойрноос нь сэрээж, цэнхэр хөх огторгуйд мөнгөн цагаан онгоц нааш цааш сүлжилдэх болсноос Шил нутагт шинэхэн хөгжил ирсэн нь билээ.
Ээжийн минь үхэр тэрэгтэй хоршоонд явдаг нутгийн шар замаар одоо ах минь нутгийн гаралтаа борлуулахаар нааш цааш давхиулна. Хамгийн анх Шилийнгол аймгийн авто зам гэж ярихад 207 тоот улсын зэрэглэлийн авто зам зэрэг хэдхэн л авто зам байсан бол эдгээр зам нь хошуудыг аймгийн төвтэй холбодог. Аймгийн төв Шилийнхотыг гаднах ертөнцтэй холбосон хамгийн анхны нэг зурвас авто зам гэвэл 207 тоот улсын зэрэглэлийн авто зам л яригдана. Өнгөрсөн зууны 60-аад оны үед машин цөөн, зам тээврийн нөхцөл ч муу байсных биз дээ. Аймгийн төв Шилийнхотод байгаа Багшийн сургуулийн хүүхдүүд өвлийн амралтаар гэртээ харихаар явахад хол газрынх нь бараг сар шахам явж, гэртээ хүртэл сургууль нь цуглах ч дөхдөг байсан гэж ахмадууд минь хуучилдаг байсан. Тэр холыг ярихгүй гэвэл зөвхөн 90-ээд оны эхээр ярихад л өвлийн цаг машинтай явахад цас ихтэй бол 100 километрийн замыг хагас өдөр явах чинь энгийн хэрэг байсан. Гэтэл одоогийн Шил нутгийн авто замыг өнгөрсөн үетэй харьцуулбал тооны талаар хол дээр болсон бөгөөд чанарын талаар ч дээшилсэн байдаг. Улсын зэрэглэлийн авто зам, мужийн зэрэглэлийн авто гэтэл орон нутгийн авто зам гээд олон төрлийн авто зам дэвсэгдсэн бөгөөд авто замын чанар ч өнгөрсөн үеэс дээшилж, авто замын хяналт зэрэг талын нөхцөл урьд гараагүй чангарснаас бүтэн өдөр явдаг замыг хоёрхон цагт эвхэх болж, баг тосгонд хүртэл шороон зам, хайр чулуун зам дэвссэнээс бусад муж оронд нэвтрэх зам малчдын гэр хүртэл дэвсэгдсэн гэхэд илүүдэхгүй. Мөн арилжаа худалдааны зам малчдын босгонд ирсэн. Авто зам ингэж малчдын босго хүртэл дэвсэгдсэнээс малчид нааш цааш явахад амар хялбар болж, авто замын хөгжил нь Шил нутгийн хөгжлийг чухалчлан хөгжүүлэхийн зэрэгцээ малчид амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд жигүүр ургуулсан аж.
Авто замын хөгжил нь Шил нутгийн хөгжлийг чухалчлан хөгжүүлсэн бол төмөр замын хөгжил нь Шил нутгийн эдийн засгийн хөгжлийг илүү нэг шат ахиулан, нэг алхам хүчирхэгжүүлсэн байдаг. 2002 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Шилийнгол аймгийн төв Шилийнхотод галт тэрэг нэвтэрснээр тухайн өдөр Шилийнгол аймгийн зам тээврийн хөгжлийн түүхэн дэх тэмдэглэх ёстой нэгэн өдөр болсон байдаг.
Галт тэрэг нэвтэрсэн нь Шилийнгол аймгийн зам тээврийн нөхцөлийг сайжруулсан бөгөөд Шилийнгол аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. 2008 онд Хятад улсын гол төсөл болох Шулуунхөх хошуунд эрчим хүчний үйлдвэр байгуулагдахад Шилийнгол аймгийн төмөр замын хөгжил нь ихээхэн үр нөлөө үзүүлснээр барахгүй тухайн газар нутгийн нөөцийг нээж хөгжүүлэх, эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангахад их нөлөө үзүүлж байгаа билээ. Хятад улсын баруун орныг нээн хөгжүүлэх болон зүүн хойд орны хуучин аж үйлдвэрийн суурин газрыг сэргээн хөгжүүлэх, Шилийнгол аймаг нүүрс эрчим хүч зэрэг уурхайн нөөцийг нээж хөгжүүлэх болон шинэ маягийн аж үйлдвэрийг ахиулахыг дагаад Шилийнхотын төмөр замын хөгжил ч шинэ нэг шатанд ахисан байна. 2003 оноос хойш Шилийнгол аймгийн төмөр замын салбар маш түргэн хөгжиж, төмөр замын тээврийн зам шугам жил дараалан нэмэгдэж, төмөр замын сүлжээ тасралтгүй төгөлдөржиж, төмөр замын тээврийн салбар нь тээвэрлэх хэмжээ их, тээвэрлэх бодисын төрөл зүйл олон, тээврийн хэлбэр маяг нь хүрээлэн буй орчинг хамгаалахад тустай зэрэг давуу талтай тээврийн үйлчилгээний үйл хэрэг болон хөгжив. Төмөр замын хөгжил нь Шилийнгол аймгийн нөөцийн гадаад гаргалтыг хурдасгаж, жилдээ 30 гаруй сая тонн барааг галт тэргээр тээвэрлэн гадаадад гаргах болжээ. Мөн Шилийнхотоос Хөххот хүрэх, Шилийнхотоос Эрээн хот хүрэх, Хөххотоос Улаанхот хүрэх зорчигчийн зам шугам дараалан нэвтэрсэн нь Шилийнгол аймгийн иргэд гадаадад гарах, бусад муж орон болон гадаадын жуулчид Шилийнголоор аялах боломжийг хангасан байна.
Шилийнгол аймгийн авто зам, төмөр замын хөгжил нь Шилийнгол аймгийн эдийн засгийг хөгжүүлэн иргэдийн амьдралд таатай нөхцөл боломжийг үзүүлсэн бол Шилийнгол аймгийн агаар аяллын хөгжил нь Шил нутагт хөгжлийн шинэ алтан боломжийг авч ирсэн байдаг. 1958 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Шилийнхотын анхны зорчигчийн нислэг хамгийн анхны зорчигчоо хүлээн авч, Өвөр Монголын төв Хөххотыг зорьж билээ. Мөн энэ өдрөөс Шилийнгол аймаг онгоцны буудалгүй байсан түүхээ эцэслүүлж, Шилийнхотод агаар аялалтай болсон анхны хуудсыг бичиглэж билээ. Шилийнгол аймаг нь агаар аяллын салбарыг эртнээс хөгжүүлж ирсэн бөгөөд олон удаагийн шат дамжлагаар одоогийн Шилийнхотын онгоцны буудлын нисэх дүүргийн мэргэжлийн зэрэглэл нь 4C-д хүрч, 6C төрлийн нислэг ба 1D төрлийн нислэгийг зэрэг зогсоох хүчин чадалтай болжээ. Онгоцны буудал өргөжиж, нислэгийн зэрэглэл явах тусам өндөр болсноор Шилийнгол аймгийн агаар аялал ч шинэ хөгжлийн цаг үедээ орж, Шилийнхотын онгоцны буудал нь одоогоор Air China, Air Tianjin зэрэг дөрвөн агаар аяллын компанитай хамтран, 10 зурвас агаар аяллын зам шугамыг нээсэн байна. Үүнд, мужийн гаднах зам шугам 8, Өвөр Монгол дахь зам шугам 2, Бээжин, Хөххот, Тяньжин, Ши-Ан, Харбин, Далянь болон Жинаньд шууд холбох чадалтай болсон байна. Агаар аяллын хөгжлийг дагаад зорчигчийн тоо жил тутам нэмэгдэж, өнгөрсөн жилийн Шилийнхотын онгоцны буудлын зорчигчийн тоо 570 мянгад хүрч, түүхэнд шинэ тэмдэглэлийг бүтээв.
Одоогоор Шилийнгол аймаг нь аялал жуучлалыг том хэмжээнд хөгжүүлэх зорилгоор агаар аяллын салбарыг ч хөгжүүлж, Шилийнхот, Эрээн хотын нислэгийн буудлаа хөгжүүлэхийн зэрэгцээ Шулуун хөх хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Хөвөөт шар хошуу зэрэг газарт онгоцны буудал байгуулах ажлыг төлөвлөгөөнд оруулж, агаар аяллын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
