Бугат хотын болд төмрийн групп монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
2018-04-25 21:51
Бугат хотын болд төмрийн групп монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй боллоо.
Бугатын болд төмрийн группийн монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг 04-р сарын 23-ны өдөр байгуулагдлаа. Хятад улсын нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Бугатын болд төмрийн групп анх удаагаа монгол хүүхдийн цэцэрлэгтэй болж байгаа явдал юм.
Бугатын болд төмрийн группийн монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгт 41 монгол хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн орлогч дарга Би Шяочин танилцуулахдаа: - Хүүхдийн цэцэрлэг энгийн элсэлтээс гадна 05-р сараас эхлэн интернетээр монгол хүүхэд элсүүлнэ. Мөн энэ жилийн 09-р сард монголоор хичээллэх 3 анги гаргаж, монголоор хичээллэх сургуулийн наснаас өмнөх хүүхдийн хичээл хүмүүжлийн нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
