“Бүс ба зам” олон улсын залуучуудын хөл бөмбөгийн лагерийн нээлтийн ёслол 08-р сарын 03-ны өдөр ӨМӨЗО-ы Шилийнголд болж, гадаад дотоодын мянга шахам залуус оролцсон байна.

Тус лагерьт Монгол Улс, БНСУ болон Хятадын олон муж, Өөртөө Засах Орон, олон хотын хөл бөмбөгд дур сонирхолтой залуус 50 гаруй баг болон оролцож байгаа аж.
Арга хэмжээг Өвөр Монголын Хөл бөмбөгийн спортын өөрчлөлт хөгжлийг дэмжих ажлын удирдах хэсэг, Өвөр Монголын биеийн тамир Спортын газар, Боловсролын танхим, Өвөр Монголын Хөл бөмбөгийн нийгэмлэгээс зохион байгуулжээ.

Өвөр Монголыг Хятадын хөл бөмбөгийн сургалтын шинэчлэлтийн туршилтын цэг болгоод гурван жилийн нүүр үзэж байна. Гурван жилийн турш Өвөр Монголын залуус хөл бөмбөгийн спортоор дамжин Монгол Улс, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон зэрэг улс орны залуустай нөхөрлөн, ойлголцлоо нэмэгдүүлж байна.

