solongonews
Өвөр Монголын залуус, өсвөрийн нийгмийн ажлын тусгай зөвлөл байгуулагдлаа.
2019-03-21 10:55
Өвөр Монголын залуус, өсвөрийн нийгмийн ажлын тусгай зөвлөл байгуулагдсан байна.

ӨМӨЗО-ы Залуучуудын лигийн хороо, ӨМӨЗО-ы нийгмийн ажлын холбооноос санаачлан зохион байгуулсан Өвөр Монголын залуус, өсвөрийн нийгмийн ажлын үйлчилгээний долоо хоногийн арга хэмжээний нээлтийн ёслол 03-р сарын 19-ний өдөр Хөххотод болсон байна.

Нээлтийн ёслолоор Өвөр Монголын залуус, өсвөрийн нийгмийн ажлын тусгай зөвлөл албан ёсоор байгуулагдсаныг зарлаж, тус зөвлөл нь нийгмийн нөөцийг нэгтгэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, харилцааны мөрийн хөтөлбөрийг бий болгох замаар залуусын нийгмийн ажлын эрүүл хөгжлийг дэмжих зорилготой юм. Мөн Өвөр Монголын өсвөр насныханд зориулсан нийгмийн ажлын чиглэлээр илүү стандартчилагдсан, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг зорьсон байна.

Мөн өдөр залуус, өсвөрийн нийгмийн ажлын үйлчилгээний төслийн үзэсгэлэн, залуус, өсвөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын сургалт  зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Өвөр Монголын залуус, өсвөрийн нийгмийн ажлын үйлчилгээний долоо хоногийн арга хэмжээ Өвөр Монголын 12 аймаг хотод нэгэн зэрэг нээгдэж, аймаг хотууд залуус, өсвөрийн нийгмийн ажлын баг бүрдүүлсэн бөгөөд сургууль зэрэг газруудаар үйлчилгээ үзүүлж, олон нийтэд залуус, өсвөрийн нийгмийн ажлын тухай танилцуулж, залуус, өсвөрийн нийгмийн ажлын тусгай мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэхийг зорьсон байна.

Зохиогч: ГОЁХОН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл