solongonews
ӨМӨЗО-ны үндэстний цөөнхийн уламжлалт спорт наадам удахгүй болно
2017-06-08 15:50
IX удаа зохиогдох гэж байгаа ӨМӨЗО-ны Үндэстний цөөнхийн уламжлалт спортын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 6 дугаар сарын 8-ны өдөр Хөх хотод боллоо.

        ӨМӨЗО-ны IX удаагийн Үндэстний цөөнхийн уламжлалт спортыг ӨМӨЗО-ны үндэстний хэргийн комисс, ӨМӨЗО-ны спортын ордноос санаачлан Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газраас зохион байгуулж, 7 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл Хөлөнбуйр хотод болно.

ӨМӨЗО-ны Үндэстний цөөнхийн уламжлалт спорт нь 1985 онд анх зохиогдсоноос хойш дөрвөн жилд нэг удаа болдог ба одоо нэгэнт IX удаа зохиогдох гэж байгаа юм. Энэ удаа нь Өвөр Монгол орны 12 аймаг хотоос тамирчин, багийн ахлагч, сургагч, шүүгч нийт 2500 гаруй хүн оролцож, 14 төрлийн уралдаан тэмцээн ба 3 төрлийн тоглолтод оролцох юм.

Спортын үеэр морин болон тэмээн уралдаан, монгол үндэстний уламжлалт сур харваа, монгол үндэстний эрийн гурван наадам, монгол шатар, Хятад маягийн бөх, дүүжин зэрэг 14 төрлийн уралдаан тэмцээн зохиогдох юм байна.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл