solongonews
2.49 сая малчин тариачныг шилжүүлэн ажил олгов
2018-11-28 16:19
Өвөр Монгол 2.49 сая малчин тариачныг шилжүүлэн ажил олгов.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хүний хүчний нөөц, нийгмийн баталгааны танхимаас сурвалжлагч мэдээлэхдээ, энэ жилээс Өвөр Монгол мал аж ахуй, тариалангийн орны хөдөлмөр хүчинд ажил олгох арга замыг өргөжүүлж, нийт 2.49 сая малчин тариачныг шилжүүлэн ажил олгожээ.

Өвөр Монгол малчин тариачныг шилжүүлэн ажил олгох зарыг нэвтрүүлэн зохицуулах талыг төгөлдөржүүлж, хошуу шянийг удирдан ажлын байр гаргах, ажилчин авах зар нийтлэх зэрэг ажилд анхаарал хандуулж, малчин тариачдад зориулсан ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулж, “Захиалгын хэлбэр”-ийн хөдөлмөр хүчийг гадагш гаргах ажлыг сайн хийж, мал аж ахуй тариалангийн орны хөдөлмөр хүчийг шилжүүлж ажил олгов.

Өвөр Монгол бизнес эрхлэх баталгаат зээлийн бодлогод түшиглэн малчин тариачин бизнес эрхлэхийг дэмжиж, малчин тариачны хоршоо, гэр бүлийн мал аж ахуйн талбай зэрэг шинэ хэлбэрийн мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлж, тэдэнд туслан малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулж, хөдөлмөр хүч нягтарсан аж үйлдвэрийн төсөлд ажил олгожээ. Үүний зэрэгцээ Өвөр Монгол ажлын байр гаргаж өгөх, мэргэжил эзэмшүүлэх, төсөл өгөх, төрийн бодлого хүргэх, халамж хүртээх зэрэг үйл ажиллагааг эрчимтэй хийж, мал аж ахуйн тариалангийн орны хөдөлмөр хүчийг шилжүүлэн ажил олгоход нөхцөл боломжийг хангав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл