Шилийнгол сайхан нутаг, сэтгэлээс уяатай тэнгэрлэг орон. Шилийнгол аймаг Өвөр Монголын дунд хэсэгт байрлаж, Монгол Улсын Сүхбаатар, Дорноговь аймгуудтай хиллэдэг.
Шилийнгол аймагт Авга, Сөнид, Цахар, Үзэмчин гэх дөрвөн аймаг угсааны хүн ард үеийн үед усны тунгалаг, өвсний соргогийг дагуулан мал малласаар өнөөдөрт ирсэн билээ.
1978 оноос хойш өөрчлөлт нээлтийн 40 шахам жилд Шилийнголын мал аж ахуйн орон гайхамшигтай сайхан өөрчлөгдөн хөгжсөн юм. 1983 оноос мал аж ахуйн оронд хос өмчлөлийн дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь мал бэлчээрийг айл өрхөд хариуцуулахыг хэлж байгаа юм. Тэр үеэс малчдын мал маллах, мал өсгөх идэвхийг дэмжин 1990 он болоход Шилийнгол аймгийн малын тоо 10 саяыг давсан өнөр өсөлтийн баяраа тэмдэглэж байсан. 2000 оноосШилийнголын малчид өнгөрсөн үеийн мал аж ахуйн арга ухаанаа өөрчлөн, бүтээн байгуулж мал маллах, байгаль орчноо хамгаалахаар бэлчээрийн даацад тохируулан мал маллах, малын үүлдрийг сайжруулан цөөн малаас өндөр ашиг хүртэх зэрэг төрийн бодлогын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлээ өөрчлөн, экологийн болон эдийн засгийн хос үр ашгийг хүртэх бэлчээрийн хөдөө аж ахуйг хөгжүүлж эхэлсэн юм. Үүний нэгэн жишээ бол Шилийнголын зууныг сундалсан аварга малчин, улсын хөдөлмөрийн жишээч, Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг багийн малчин Бадамсүрэн дурдагдах учиртай. Тэрээр 2000 оноос эхлэн 5000 гаруй үзэмчин хонин сүргийнхээ тоог цөөлж 1500 болгож, мөн улаан ангис үхрийг сонгон маллаад 18 жил болж байна.
Шилийнголын малчид жаргалтай амьдарч байна гэж би шууд ярих дуртай. Тэдний амьдралын нөхцөл хотынхноос давна гэхээс дутах зүйлгүй. Хот орохыг хүсвэл машин унаатай, холбоо барих гар утас, дэлхийн мэдээ мэдээллийг дэргэдээсээ сонсох радио телевиз, интернэт сүлжээ бүгд холбогдосон. Орон сууцны талаас хэлэхэд тохилог сайхан, гэрийн тавилга хэрэгсэл бүрэн, орчин үеийн цахилгаан хэрэгслийг хэрэглэх болжээ. Тэд ийнхүү шинэ цагийн амьдралын айзамд зохицохын зэрэгцээ монгол уламжлалаа ч орхилгүй зэрэг авч явах тал дээр их анхаардаг. Уламжлалт болон орчин үеийн амьдралын хөг аяыг зэрэг чавхадсан шинэ мал аж ахуйн орны малчин айлд зочилъё гэвэл Шилийнголыг зориорой!
Шилийнголчууд ус нутгаа үндэс бүтнээр нь хамгаалах эрхэм нандин үзэл ухамсраа үеийн үед уламжилсаар ирсэн. Үүний нэгэн тод жишээ нь Хятад улсаас Шилийнгол аймагт олгож байгаа байгаль орчны тэтгэлэг болно. Үүнийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж, хамарсан нутаг бэлчээрийн нөхөн олговор Шилийнгол аймгийн 12 хошуу хот (орон), 55 сум суурин, 600 гаруй баг тосгон, 75 мянган өрх, 250 мянга гаруй иргэн хамрагдав. Шагнал нөхөн олговрыг ӨЗО-ноос тогтоосон нөхөн олговрын хэмжээг үндэслэн газар нутгийн хүний тоо, нутаг бэлчээрийн талбай, орлогын зөрүү зэргийг ерөнхийд бодов. Гэхдээ зарим газар нутаг нь хэрэгжүүлэх явцдаа өөрсдийнхөө бодит байдалтайгаа уялдуулан, нөхөн олговрын хэмжээнд зохистой зохицуулалт хийв. Жишээлбэл, Сөнид зүүн хошуу мал аж ахуйн орныхоо өмнө хэсгийн нутагт 0.067 га бүрд жилийн 9 юань, хойд хэсгийн нутагт 0.067 га бүрд жилийн 4 юанийн нөхөн олговор өгнө. Баруун Үзэмчин хошуу мал аж ахуйн орны хүн бүрд хамгийн багадаа жилийн 5000 юанийн нөхвөр олгож, нөхөн олговор хамгийн өндөр стандартыг тогтоогоогүй. Улгай хамааралтын орон бэлчээрлүүлэхийг хориглосон орондоо олгож байгаа нөхвөр мөнгө нь 0.067 га бүрд жилийн 10 юань, мал бэлчээрийн тэнцвэрийн орны стандарт нь 0.067 га бүрд жилийн 3 юань аж.
Жил бүр 37620 юанийн мал бэлчээрийн нөхөн олговор авч байгаа Сөнид Зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багийн малчин Данзан тал нутгийн экологийн шагнал нөхөн олговрын мөнгөний тухай ярилцахдаа: - Далайд дусал нэмэр гэдэг, айл өрхийн бэлчээр нутгийн бүтээн байгуулалтад энэ хэмжээний мөнгө төгрөгийн нөхөн олговор өгөх нь зүйтэй юм гэж байв.
