solongonews
Цагааннуурын загас агнах наадам буюу мөс цасны гайхамшиг
2019-01-04 17:44
Цагааннуурын загас агнах наадам буюу мөс цасны гайхамшиг.

2018 оны Цагааннуурын өвлийн загас агнах наадмын 20 кг-ын загас 990 мянган юань хүрсэн мэдээ шинэ оны салхи хагалан сонорт хүрэхийн дээр Цагааннуурын нэр нөлөө өсөж, олон түмний анхаарлыг татсан байна. Цагааннуур нь Хятадын Гирин мужийн өмнөд Горлосын монгол үндэстний өөртөө засах шяньд байрлах ба “Цагааннуурын өвлийн агнах наадам” нь 2008 онд Хятадын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэн, Хятадын умард бүс нутгийн загас агнах соёлын гялс цэг болсон юм.

Цагааннуурын загас агнах наадам нь Гирин мужийн мөс цасны аялал жуулчлалын чухал төсөл болсон бол Чан Бай Шань уулын Тэнгэр нуур, Ү Сүн Дао арлын цан сагсарга, Лао Бай шань уулын өнгө үзэмж, Шэнь Нүн Жуан Юаний халуун рашаан, Лянхуат уулын мөс цасны бааз зэрэг аялал жуулчлалын төрөл зүйл нь өөр өөрийн өнгө онцлогоор солонгорон, хүрсэн хэн бүхний харааг баясгасан байна.

Үүнээс гадна Гирин муж 2017-2018 онд нийт 72 сая гаруй жуулчин хүлээн авч, мөс цасны аялал жуулчлалын орлого нь бүх мужийн аялал жуулчлалын ерөнхий орлогын 36.85 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл