solongonews
Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ ӨМӨЗО-ы Алшаа аймагт ажиллаж байна
2018-06-18 22:45
Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ ӨМӨЗО-ы Алшаа аймагт ажиллаж байна.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр буюу 06 дугаар сарын 18-ны өдөр Алшаа аймгийн төв Баянхотноо ӨМӨЗО-ы Алшаа аймгийн орлогч дарга Цэцэн тэргүүтэй удирдагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ӨМӨЗО-ы Алшаа аймгийн орлогч дарга Цэцэн: - Алшаа аймаг нь ӨМӨЗО-ы хамгийн баруун хэсэгт байрладаг. Нутаг дэвсгэр хамгийн том, хүн ам цөөн аймаг юм. 240 мянган хүн амтайгаас монгол үндэстэн 20 хувийг эзэлдэг. Энэ удаагийн уулзалтаар дамжин хоёр орны нөхөрлөл, харилцаа хамтын ажиллагаа илүү гүнзгийрнэ гэдэгт итгэж байна.

Алшаа аймаг Монгол Улстай Цэхээ боомт, Өлзий боомтоор хиллэдэг. Цэгээ боомт нь 1992 онд ашиглалтад орсон. Цэхээ боомтын хоёр орны боловсрол, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагаа байнгын болсон байгаа.

Өлзий боомтын хувьд одоогоор албан ёсоор ашиглалтад ороогүй байна. 2016 онд Улсын зөвшөөрөл авсан бол боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт ид явагдаж байна.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ: - Биднийг халуун дотноор хүлээж авч байгаад талархал илэрхийлье. Энэ жилээс Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газар ӨМӨЗО-ы бүх аймаг хотуудаар явж, боомтуудтай танилцахаар төлөвлөж байгаа. Ахныхаа айлчлалыг Алшаа аймгаас эхлүүлж байгаадаа баяртай байна . Алшаа аймаг нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бүс нутаг. Хоёр жилийн өмнө Өлзий боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын төлөөлөгч оролцож байсан. Энэ удаагийн Алшаа аймагт ажиллах хугацаанд Цэгээ боомт болон Өлзий боомтын газар дээр очиж ажиллана. Өлзий боомтын албан ёсны ашиглалтад орох тэр баярт мөчийг хүлээж байна.

Монгол Улсын эдийн засгийн гол бүтээгдэхүүн бол уул уурхай. Өлзий боомт ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ашигтай юм Алшаа аймгийн гадаад хэргийн газар, Алшаа аймгийн боомтын алба гээд бүх байгууллагууд манай Ерөнхий консулын газартай үргэлж хамтран ажилладаг. Цаашид хамтын ажиллагаа илүү гүнзгийрнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Зохиогч: Бэлтгэсэн: Арвинтал, Буянхишиг
Найруулагч: Арвинтал, Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл