
Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд саяхан зохион байгуулагдсан Хятад улсын Үзэмчиний тал нутгийн идээ удааны III наадмын үер тус хошууны Содон байгалийн мал аж ахуйн тусгай хоршооны нэгдсэн хоршоо нь Хэнань мужийн Ба Но Мао Дү халуун тогооны газрын 100 мянга гаруй хурганы махны захиалгыг авсан байна. Ингэснээр малчдын малын гаралт бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн бэлчээрээс зоогийн ширээнд гарган, ашиг орлого нэмэгдүүлэх замаа өргөжүүлэн, үзэмчин хонины брэндийг улс даяар дахин таниуллаа.
Хэнань мужийн Ба Но Мао Дү халуун тогооны компани нь Хятадын дунд хэсэг бүс нутгийн дээд зэрэглэлийн үхэр хонины мах борлуулдаг аж ахуйн нэгж бөгөөд бүтээгдэхүүнээ цэвэр байгалийн гаралттай, эко байхыг шаарддаг. Тус компани энэ жилийн Хятад улсын Үзэмчиний тал нутгийн идээ удааны III наадмыг тохиолдуулан Содон байгалийн мал аж ахуйн тусгай хоршооны нэгдсэн хоршоотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тус компанийн ажилтан хэлэхдээ: - Манай Ба Но Мао Дү халуун тогоо нь 17 жилийн нүүрийг үзэж байна. Олон жилийн турш бид Шилийнголын тал нутгаас хонины мах сонгож авдаг. Гэвч ихэнхдээ хөлдөөх агуулах буюу мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээс авдаг. Энэ жил харин бид цэвэр байгаль дээрээс буюу бэлчээрээс нь сонгон авч, малчидтай хамтран ажиллах болсон гэжээ.
Содон байгалийн мал аж ахуйн тусгай хоршооны нэгдсэн хоршоо 2016 оны 08-р сард байгуулагдаж, Баруун Үзэмчин хошууны 15 хоршооны 1200 малчдыг оролцуулсан маллах, үйлдвэрлэх, борлуулах зэргийг бүрдүүлсэн нэгдсэн хоршоо болжээ. Тус хоршоо цэвэр байгалийн, шинжлэх ухааны үзэл баримтлалтайгаар бэлчээрлүүлэн маллах, мал аж ахуйн хөгжлийг ахиулах, байгаль орчноо хамгаалахыг мөнхийн баримтлал болгож, одоогоор өөрийн аж ахуйн нэгжийн хэв загварыг анхны алхам бүрэлдүүлжээ. Нэгдсэн хоршооны харьяан дахь нутаг бэлчээр нь нийт 66,667 мянган га талбайд хүрч, 250 мянган үзэмчин хонь маллаж, жил бүр 100 гаруй мянган үзэмчин хонийг борлуулан, малын ашиг шимийн бүтээгдэхүүн нь Хятадын 18 муж хотод борлуулагдаж байна. Содон байгалийн мал аж ахуйн тусгай хоршооны нэгдсэн хоршооны ажилтан: - Манай хоршоо үүсгэн байгуулагдсан цагаасаа ойролцоогоор 5000-10000 их бага хэмжээний захиалга авч байсан бол анх удаагаа 100 мянган хурганы захиалга авч байна. Бид ирэх хоёроос гурван сар гаруйн хугацаанд ажлаа яаравчлан хийж, гишүүдээ хамруулан тогтсон хугацаандаа захиалгаа гүйцэтгэхэд бэлэн байна. Хамтарч хоршиж ажиллавал мал аж ахуйн хөгжил илүү тууштай үргэлжлэх болно гэдэгт маш их итгэлтэй байна гэж байв.
Хятад улсын Үзэмчний тал нутгийн идээ удааны наадам нь Баруун Үзэмчин хошууны Содон байгалийн мал аж ахуйн тусгай хоршооны нэгдсэн хоршооны нарийн төсөвлөсөн брэндийн борлуулалт, Монгол үндэстний идээний соёл уламжлал, бүтээгдэхүүний захиалга борлуулалт, тухайн газар дээр нь борлуулах зэргийг иж бүрнээр болгох арга бөгөөд 2016 оны 08-р сард анх удаа зохион байгуулагдаж байжээ. Харин энэ жил гурав дахь удаагаа болж, Хятадын 10 гаруй муж хотоос гадна Монгол, Япон зэрэг улсын 100 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, жуулчдын тоо ч 10 гаруй мянгыг давсан байна.
Энэ удаа 100 мянган хурганы захиалга авсан явдал нь үзэмчин хонь маллаж байгаа малчдын тусгай хоршооны бас нэгэн тууштай ахиц төдийгүй үзэмчин хонины зах зээл тасралтгүй өргөжин тэлж байгааг харуулж байгаа аж.
