solongonews
Өвөр Монголын боловсон аялал жуулчлалын ажлын хурал боллоо
2017-06-21 16:45
Өвөр Монголын орон бүсийн аялал жуучлалыг хөгжүүлнэ

    Өвөр Монголын боловсон жуулчлалын ажлын хурал 6 дугаар сарын 20-ны өдөр Хөххотод болж өндөрлөлөө. Хурлаар 2017 оны боловсон жуулчлал болон жуулчлалын аюулгүй байдлыг батлах ажлын хэсгийг төлөвлөж, Өвөр Монголын орон бүсийн аялал жуулчлалын хөгжлийг ахиулсан байна.

Хурлаар нийт аймаг, хот улс төрийн үзэл бодлоо дээшлүүлж, бүх талын гол цогцын үзэл бодлыг эрчимжүүлэн боловсон аялал жуулчлалын ажлыг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Өвөр Монголчуудын хөдөлмөрч, үнэнч, халуун дотно, найрсаг, итгэлтэй, тусархаг занг дэлхийд таниулж, Өвөр Монголын үндэсний иргэдийн эв найрсаг, харилцан туслалцаж, нэгдэн ажиллаж байгааг илтгэнэ гэж онцолсон байна.

Хурлаас мөн бүх аймаг, хотууд “Үзэсгэлэнт Өвөр Монгол” брэндийг боловсон жуулчлалын тэргүүн чухал үүрэг болгон аялал жуулчлалын сурталчилгаа, боловсон жуулчлалыг нэгтгэн ажиллаж, Өвөр Монголын аялал жуучлалын брэндийг бүтээхэд суурилуулах юм. Мөн боловсон аялал жуулчлалыг бий болгоход иргэдийн соёлыг зайлшгүй дээшлүүлэх, боловсон хот, боловсон хөдөө тосгон, албан байгууллага, сургууль, гэр бүл зэрэг таван төрлийн агуулгыг боловсон жуулчлалын дотоод чанар болгох хэрэгтэй. Үндэсний соёлын баялаг, соёлын чухал төсөл, баяр наадмын арга хэмжээ болон аялал жуулчлалыг нэгтгэн ажиллах хэрэгтэй. Шинжлэх ухаанлаг үйлчилгээний бүрэн системээр аялал жуулчлалыг ахиулж, иргэдийн сэтгэлд хүрсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ажиллаж, жуулчлалыг хуулийг чангатган, боловсон жуулчлалын баталгаа болгох хэрэгтэй гэж онцолжээ.

Манжуур, Ордос хот, Өвөр Монгол, Хятадын аялал жуулчлалын хороо, Чингисийн Онгон үзэмжийн орны удирдамжийн зөвлөлийн төлөөлөл нар илтгэл тавьсан байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл