
ӨМӨЗО-ны Түнляо хотын Хүрээ хошууны Улаанмөчир 1963 онд байгуулагдсан ӨМӨЗО-ны нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир. Өмнөх зууны жараад оны үеэр тус хошууны Улаанмөчрийн жүжигчид Мао тэргүүлэгч, Жү Ерөнхий сайдын уулзалтыг хүлээж байсан өнгө гэрэлт түүхтэй. Наяад оны үеэр Улаанмөчрийн найруулж тоглосон жүжиг “Андайн домог” Хятадын Соёлын яам, Хятадын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ны Соёлын тэнхимийн урамшуулал сайшаалыг олж байсан байна. 1987 онд “Андайн домог” жүжиг нь Өөртөө Засах орны хоёрдугаар удаагийн “Сараана” уран бүтээлийн тэргүүн шагналаар мялаалгаж, 1988 онд Соёлын яамнаас“ Андайн домог ”-г шинэ жүжгийн төрөл “Хорчин монгол жүжиг” гэж нэрлэснээр Хорчны тал нутагт үндэстний жүжиг урлагийн ерөнхий нэрийдэлтэй болсон байна.
Хүрээ хошууны Улаанмөчир анх байгуулагдах үедээ хэдхэн хүнтэй байсан бол өдгөө 42 ажилтан болон 5 дадлагын жүжигчинтэй том баг болон хөгжжээ. Жил бүр 120 гаруйгаас дээш удаа хөдөө нутгаар очиж, тухайн газрын 70 мянга гаруй малчид, тариаланчдад оюуны хүнсээр хангадаг байна. Үүнээс гадна, андай бүжгийг албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэргийн хуаран, хороолол, хөдөө тосгон зэрэг газруудаар түгэн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж, андай соёлоор гол болгосон андай урлагийн хөгжлийг хүчтэй ахиулан, андай урлагийн цаашид хүчирхэгжин бэхжихийг ахиулсан байна.
