solongonews
Гантай жил хонь маллаж буй айлын орлого, зарлага ямар бол
2017-08-22 16:58
Үзэмчин нутгийн зарим малчин айлаар сурвалжлага хийснээ та бүхэндээ сонирхуулъя.

        Энэ жилийн зуны эхээр Зүүн Баруун Үзэмчний хонь голлон маллаж буй хэдэн малчин айлд очиж сурвалжилсан юм. Үзэмчин нутгийн ихэнх газар хоёр жил дараалан ган болж байгаа байдалд хонь маллаж буй айлуудын орлого, зарлага ямар байдалтай байгаа тал дээр сурвалжлагч голлон анхаарсан юм.

Зүүн Үзэмчин хошууны Эзэннуур суурингийн Хараат гацааны малчин Шарбарсын 533 га бэлчээртээ 320 гаруй Үзэмчин хонь маллаж, энэ хавар 250 гаруй төл тоссон байна.

-Энэ хэдэн жил үргэлжилсэн ган орлого маш тааруу байж, өрөнд орохгүй бол боллоо. Тэр жилийн намар 180 гаруй хургаа тэгшитгээд 350 юаниар худалдаж, 63 мянга юань олсон ч 2000 боодол өвс (30 жин), 100 уут бордоо аваад 55 мянган юань зарцуулсан гэж Шарбарс бидэнд ярьсан юм. Энэ жил мөн л ган ихтэй болохоор Шарбарсынх хонио цөөлж, 100 гаруй хонь өвөлжүүлэхээр төлөвлөж байна. Шарбарс:

- Хонио үндсийг нь л тасалахүгүй бол хонь минь өсөх цаг бий. Цаг сайхан болохоор хонио илүү өсгөнө гэж учирлан ярьж байлаа.

Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Жир гацааны Оргилын 247 гаруй га бэлчээрээсээ гадна, бусдаас 133 га бэлчээр түрээсэлж, 300 Үзэмчин голдуу хоньтой, цөөн адуу, үхэр маллаж байна. Өнгөрөгч намар 4000 боодол өвс, 200 уут бордоо, 4 тонн ногоон дарш бэлтгэж 120 мянган юаний зардал орсон бол 280 гаруй хурга худалдаад 150 мянга юаний орлого олсон юм. Үүнээс гадна, үхэр, адууны орлого гэж байдаг боловч тэжээх өвс бордооны зардал, нутгийн түрээсний төлбөртэйгээ тэнцээд жилдээ орлого гэж дорвитой юм үлддэггүй гэнэ. Жир гацааны Мөнгөндалайнх 139 га бэлчээртээ зохицуулан 200 гаруй Үзэмчин хонь, цөөн тооны адуу, үхэр, ямаа маллаж байна. Өнгөрсөн жил гацааныхаа хамтын хадлангаас 1000 боодол өвс оруулсан боловч гаднаас бас 1000 боодол өвс, шахмал бордоо нэмж авчээ. Ингээд бодохоор өвс бордооны зардалд 35 мянга юань зарцуулсан байна. “

- Манай өнгөрсөн жилийн орлого 60 мянган юаньд хүрсэн ч хөдөлмөр хүчний зардлаа оруулбал зүгээр ажилласантай адилхан. Энэ хоёр жилд ган ихтэй болохоор зарлага дэндүү ихдэж, малын үнэ буурснаас орлогогэх юмгүй гэж Мөнгөндалай сонирхуулсан юм.

Баруун Үзэмчин хошууны Хоолтын Гол суурингийн Баянэрхт гацааны малчин Мэдэгийнх 200 га бэлчээртээ 400 Үзэмчин хонь өвөлжүүлжэ. Энэ хавар 330 гаруй төл тоссон байна. Тэрээр  бодож үзэхээр зарлага гэвэл өөрийн 80 га хадлангаасаа 3700 боодол өвс хадаж хураасан. Гаднаас 60 уут нарийн бордоо авчээ. Орлого гэвэл өнгөрөгч намар 250 хургаа тэгшитгээд 300 юань худалдаж, 75 мянган юаний орлого олсон байна. Мэдэг гуай:

- Манайх хэрвээ өвсөө гаднаас худалдаж авсан бол 80 мянган юаний зарлага гарах байсан. Ашгүй өнгөрсөн жил гандаагүй болохоор хадлан авсан юм. Тэгээгүй бол энэ хоёр жил малаас олох орлого гэж байхгүй байж магад шүү гэж учирлаж байлаа.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл