Ли Жихэн дарга Ардын өдрийн сонины дэд редактор Ван Ибиотай уулзав
2017-03-23 23:25
ХКН-ын Өвөр Монгол хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн 3 дугаар сарын 23-ны өдөр Хятад улсын Ардын өдрийн сонины дэд редактор Ван Ибиотай уулзаж өргөн хүрээнд хамтран ажиллахаар санал бодлоо солилцлоо.
Дарга Ли Жихэн энэ үеэр илэрхийлэхдээ, Ардын өдрийн сонин Өвөр Монголыг бүх талаар сурталчлан, Өвөр Монголын эдийн засгийн хөгжилд сайн орчин хангаж өгөхийг найдаж байна гэсэн байна.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
