solongonews
Соёлын иргэншлийн хот - Бугат
2017-06-08 21:34
Бугат хот Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд Өөртөө Засах Орны хамгийн том хот юм.

     Бугат хот засаг захиргааны хувьд хошуутай тэнцэх түвшний долоон дүүрэг, нэг шянь, хоёр хошуу, нийт арван нэгжид хуваагдана. Баян-Овоо Уурхайн дүүргээс бусад зургаан дүүрэг хотжсон нутаг бөгөөд нийлээд Бугат хот гэж нэрлэгддэг. Монголчууд Дархан Муумянган Холбоот хошуунд голчлон суурьшдаг.

Бугат хотын байгаа газарт эртнээс нааш нүүдэлчин монголчууд суурьшсаар иржээ. Бугат хот Манж Чин гүрний үед 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан аж.

Бээжин хот хүртэл төмөр зам тавигдсанаас хойш хотын хөгжил түргэсэв. Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар 1934 онд Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болсон юм.

 Бугат хотод 1925 онд очиж байсан жуулчид тэр үеэ дурсан ярихдаа:

- Худалдаачдаар дүүрсэн хоёр гудамжтай, ноорхой пингээр дүүрсэн хот байсан.  Хөхнуур, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, энд төмөр замд ачигдан дорныг зорьдог байв. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байв. Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн зам байсан аж.

        Бугат хотын дэргэд 1950-д онд зөвлөлтийн геологичид асар том төмрийн ордыг илрүүлэн нээж, хайгуулыг нь хийсэн байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл Бая-Овооны төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овооны төмрийн ордын төмрийн хүдэрт Газрын ховор элементийн буюу Газрын ховор шорооны элементийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээсээ илүү Газрын ховор элементийг нь авч ашигладаг.

 Өнөөдөр Бугат хот нь хот төлөвжүүлэлтийн хувьд Хятадын тэргүүний хотын нэг болж, ёс суртахуун, боловсрол, урлаг, технологи болон олон зүйлийн дээд төвшин дэх соёл иргэншлийн хот болон өөрчлөгдсөн байна.  Соёл иргэншлийн хот болон хөгжсөн талаар ярихад энэ хотын Засгийн газар, хүн ардын хүчин зүтгэлээс салж болшгүй юм

2005 онд Бугат хот Хятад улсын анхны бүлэг улсын боловсон хотын эгнээд оржээ. Үүний дараа дахин хяналтад гурван удаа тэнцэж, үргэлжлэн дөрвөн  удаа боловсон хотын жагсаалтад шалгарсан тусгай муж орны  зэрэглэлийн хоёр хотын нэг болсон билээ. Ган хуурай хагас ган хуурай газар оронд байрласан хуучин аж үйлдвэрийн суурин болсон Бугат хотын дөрвөн удаа дараалан  улсын боловсон хотоор үнэлэгдсэний нууц нь чухам юу бол?

 Бугат хотын сурталчилгааны албаны хариуцах хүмүүсийн хэлж буйгаар:

- Бугат хот орон нутгийн соёлын үйл ажиллагааг олон зохион байгуулж үүгээрээ дамжуулан  иргэдийн ухамсрыг тасралтгүй дээшлүүлж, Бугат хотын соёлыг эрхэмлэх, идэвхтэй байх, соёлтой төв чигч, эе нэгдэлтэй оршин амьдрах  орчинг бүрдүүлэхэд хичээн ажилласан гэж хэллээ.

 Өвөр Монголдоо хамгийн анх "Сайн дурын үйлчилгээний дүрэм”-г нийтэлж,  анхны сайн дурчуудын үйлчилгээний дээд сургуулийг  байгуулж, сайн дурын үйлчилгээг соёлт хот, тосгон, нэгж, гэр бүл, сургууль зэрэг  олон төрлийн бүтээн байгуулалтын үнэлэлтэд оруулж, өнөөг хүртэл тус хотын сайн дурын хүмүүсийн тоо 383 мянгад хүрч, хотын иргэдийн 17 хувийг эзлэв. Энэ жилийн “5 • 1”-ний хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан  Бугат хот нэг  хэсэг "Бугатын уран дархан”-ыг шагнан урмашуулав. Үүнээс өмнө Бугатын болд төмрийн  компани зэрэг 26 аж ахуйн нэгж "Зуун жилийн нэрт аж ахуйн нэгж"-ээр шалгарав. Энэ бол Бугат хотын үнэнч итгэмжийн түвшинг ахиулсан бас нэгэн арга бодлого аж.

  Бугат хотын жүжгийн хүрээлэнгээс соёлч хотыг бүтээн байгуулахын тулд 2016 онд нийт 141 талбай тоглолт гаргаж, дунджаар гурван өдөрт нэг тоглолт хийсэн ба нийт 150 мянган үзэгч ( хүн удаа ) тоглолт сонирхуулж,  орлого нь 10 сая юаниас давсан байна.

Бугат хотын соёлын товчооны дарга:

- Тал нутгийн болон тариалах соёл, Хатан голын соёл, аж үйлдвэрийн соёл ба хувьсгалын соёл энэ нутгийг чимсэн байна. Бид орон нутгийн соёлын эх баялгийн давуу талаа тасралтгүй уудлан, хотын дотоод утга агуулгаа  элбэгжүүлсэн байна гэв. Одоогоор Бугатын цагаан сарын арван тавны соёлын наадам, Бугатын соёл урлагийн  наадам, Хятад улсын нүүдэл соёл аялал жуучлалын наадам зэрэг том хэлбэрийн олон түмний соёлын брэнд нь хот, дүүрэг, хөдөө тосгонд гүнзгийрэн шинэ жилийн дуу хөгжмийн концерт, үндэстний дуу хөгжмийн  концерт зэрэг нь жилийн туршид зохиогдон ардын урлагийн чуулгууд ар араасаа мэндэлсэн юм.

2016 онд Бугат хотод зохион байгуулсан 26-р удаагийн улсын ном бичгийн үзэсгэлэн худалдаанд, Бугат хот 4 сарын хугацаанд иргэддээ ном унших  үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

 Бугат хотын хот төлөвлөлт бол Намын Төв хорооноос зөвшөөрсөн цорын ганц тусгай орны зэрэглэлийн хотын төлөвлөлт юм. Хот байгуулагдсан 67 жилийн туршид Бугат хотыг Хятад улсын хотын төлөвлөлтийн нэгэн үлгэр жишээ болгосон аж. Тус хотын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1997 онд 20 тэрбум юань байсан бол 2016 он болоход 386.8 тэрбум болж нэмэгдэн баруун орны хотын дунд тавдугаарт жагсаж, хүн амын дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 20 мянган ам. долларыг давсан байна.

 Бугат хотын усан ашиглалтын товчооны дарга Бугат хотын Хөндлөн дүүрэгт  баригдаж буй барилгын төлөвлөлтийн зургийг зааж:

- Хотын одоогийн байгаа усан сүлжээний барилгад түшиглэн Бугат хот нь хот, дүүргийн үерийн аюулаас  сэргийлэх барилга, хот, дүүргийн үзэмжийн усан сүлжээний 100 километрын барилга зэргийг байгуулахаар дамжиж,  дөрвөн гулд дөрвөн хөндлөн, дөрвөн нуур дөрвөн цөөрөм, дөрвөн усан сүлжээ’-ний байршлыг бүрэлдүүлнэ. Гурван жилийн дараа гэхэд Бугат хотыг гол нуур залгалдан номин долгио хаялсан усан дээрх хот болгон бүтээн байуулна  гэж тэрээр итгэл төгөлдөр танилцуулсан юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл