solongonews
Өвөр Монгол шинээр төрж буй салбарыг хөгжүүлэх тухай төрийн бодлого гаргав
2018-11-28 17:02
Өвөр Монгол шинээр төрж буй салбарыг хөгжүүлэх тухай төрийн бодлого тогтоожээ.

Өнөөдөр буюу 11-р сарын 28-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ы шинээр төрж буй салбарыг дэмжин хөгжүүлэх хэвлэлийн бага хурал Хөххотод болсон байна. Уг хурлаар “ӨМӨЗО-ы шинээр төрж буй салбарын өндөр чанартай хөгжлийг ахиулах төлөвлөгөө (2018-2020 он)”-г нийтэлж, Өвөр Монголд сүүлийн жилүүдэд шинээр төрж буй 6 салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх тухай нарийн танилцуулсан байна.

Өвөр Монголын шинээр төрж буй салбарын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн хандлагад судалгаа хийсэн суурин дээр Хятадын Жэ Жян, Шань Дүн, Жян Сү зэрэг хөгжсөн муж орны туршлагыг суралцаж энэхүү төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөнд мөн 2020 он гэхэд Өвөр Монголын шинээр төрж буй салбарын үйлдвэрийн бүтээгдэхүүний ерөнхий өртөг нь 275 тэрбум юаньд хүрч, үйлдвэрийн бүтээгдэхүүний ерөнхий өртгийн нийт хэмжээний 13 хувийг эзэлдэг болгоно гэж тогтоосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл