solongonews
Бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо
2019-09-08 13:04
Бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

         Хятад, Монголын 3 дахь удаагийн экспоны хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 06-ны өдөр  Улаанцав хотод боллоо. Чуулга уулзалтыг ӨМӨЗО-ы хөгжил шинэчлэлийн хороо, МУ-ын Үндэсний хөгжлийн газар“, “Бүс ба зам”-ын боломжийг ашиглан, хамтын ажиллагааг эрэлхийлж, хамтдаа хөгжиж, хамтдаа хожицгооё” сэдвийн доор хамтран зохион байгуулав.  

    Чуулга уулзалт нь хэвлэлийн бага хурал, эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны томоохон төсөл танилцуулах хурал, төсөлд гарын үсэг зурах ёслол, төслүүдийн хамтын ажиллагааны уулзалт гэсэн 4 хэсгээс бүрдсэн юм. Хоёр тал  ногоон экологи, эрчимжүүлсэн хөдөө аж ахуй,  боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил зэрэг асуудлуудыг  голлон танилцууллаа. Үүний зэрэгцээ Чуулга уулзалтад оролцсон олон улсын аж ахуйн нэгжүүд  53  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж,  хөрөнгө оруулалтын хэмжээ 41 гаруй тэрбум юаньд хүрч, хамтын ажиллагааны 63 төслийг авч хэлэлцсэн байна.

    МУ-ын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төслийг танилцуулж, МУ-ын 43 аж ахуйн нэгж хамтын ажиллагааны 56 төслийг танилцуулав. Үүнд голдуу хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс боловсруулах 24 төсөл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 4 төсөл, барилга материал  үйлдвэрлэлийн 4 төсөл, хөнгөн үйлдвэрлэлийн 9 төсөл, нийгмийн үйлчилгээний 6 төслүүд  багтаж байна.

Зохиогч: С. Саранчимэг
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл