ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжлийн түүхийг эргэцүүлэн, амжилтын туршлагаа дүгнэх зорилгоор ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах хэлтэс, Өвөр Монголын шинжлэх ухааны холбоо хамтран “Умардын форум 2017” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний үеэр “Амжилт дүүрэн 70 жил-Үзэсгэлэнт сайхан орон” гэх гол сэдвээр 10 гаруй мэргэжилтэн тайлан тавьж, 400 гаруй төлөөлөгч оролцох юм.
Умардын форум нь ӨМӨЗО-ны нийгмийн шинжлэх ухааны холбооны холбогдох байгууллага хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний форум болно. Их дээд сургууль, судалгааны байгууллага, компанийн удирдлагууд цуглан Өвөр Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийн салбарт оршиж байгаа асуудлын талаар ярилцдаг аж.
Энэхүү форум нь одоог хүртэл нийт дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд жилээс жилд хамрах хүрээ нь өргөжин тэлж, өндөр зэрэглэлийн форум болж байгаа юм. “Умардын форум 2017” нь 2017 оны 8 дугаар сарын 5-нд зохион байгуулагдана.
“Умардын форум 2017” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа
2017-07-25 12:07
“Умардын форум 2017” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
