solongonews
40 жилийн хугацаанд үндэстний цөөнхийн 500 мянга гаруй оюутныг бэлтгэв
2018-12-17 20:25
40 жилийн хугацаанд үндэстний цөөнхийн 500 мянга гаруй оюутныг бэлтгэн гаргажээ.

Өвөр Монгол өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд үндэсний сурган хүмүүжлийг хөгжүүлж, өнөөдрийг болтол нийт  500 мянга орчим үндэсний цөөнхийн оюутныг бэлтгэн гаргажээ.
Эх сурвалжид 40 жилийн хугацаанд Өвөр Монгол үндэстний боловсролын салбарын хөгжлийг “Тэргүүлэх чухал салбар” болгож, "ӨМӨЗО-ы үндэстний боловсролын дүрэм" зэрэг олон хуулийн баримт бичгийг баталснаар үндэстний боловсролын бодлого, хуулийн хүрээнд баталгаажжээ.

ӨМӨЗО социализмын үнэт зүйлийн үзэл баримтлал бий болгох, хэрэгжүүлэхийг үндэстний боловсролын үйл явцдаа шингээж, намын үндэстний тухай онол, үндэсний бодлого, үндэстнүүдийн харилцааны тухай мэдлэгийг зааж сургасан байна. ӨМӨЗО "хос хэлээр сургах" систем байгуулахыг эрчимжүүлж, монгол, хятад хэлийг эзэмшүүлэх зорилт тавин, бүх насны сургалт, багш нарын эгнээ, сургалтын нөөцийг бүрэн хангах хос хэлний боловсролын систем байгуулж байна.
Бүх шатны санхүүгийн алба ӨМӨЗО-ы үндэстний боловсролын салбарын хөгжилд тусгай хөрөнгө мөнгө зарцуулж, "10-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 100 сая юань, "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 1.2 тэрбум юань зарцуулсан бол "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 2 тэрбум юань хүртэл нэмэгдүүлсэн юм. Өнөөгийн байдлаар ӨМӨЗО-д үндэстний цөөнхийн нийт 969 мянган оюутан залуус сурч боловсорч байгаа нь 1978 оноос 386 мянгаар нэмэгдсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл