Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан “Хүний ертөнцийн сүүдэртэй талд яруу найргийн гэрлийг илүү тод тусгая” сэдэвт “Бүүвэй дэлхий” яруу найргийн өдөрлөг 03 дугаар сарын 21-ний өдөр Хөххотод боллоо.
Тус арга хэмжээг Өвөр Монголын Радио Телевиз Хорооны Монгол Радио, Алтан Хүрд Компани, “Багш дор мөргөмү” интернэт сургууль, Өвөр Монголын Монгол Радиогийн “Соёлын дөрөө” шууд нэвтрүүлэг, Улаанцавын өдрийн сонин, Бугатын Монгол Телевиз, Өвөр Монголын Үндэсний Кино Орчуулгын Төв, Өвөр Монголын Монгол Радио Холбоо, Өвөр Монголын Соёлын Дуу Хөгжим Видео Хэвлэлийн Хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
“Бүүвэй дэлхий” яруу найргийн өдөрлөгийг 11 жилийн турш уламжлал болон зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгийг нээж Өвөр Монголын алдарт дуучин Батсүх, Нарантуяа нар “Бүүвэй дэлхий” сүлд дууг дуулж, үзэгч олны сонорыг мялаасан бол хайрын шүлгүүдийн бадгаар Өвөр Монголын нэвтрүүлэгч, сэтгүүлч, жүжигчид мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Өвөр Монголын яруу найрагчдын уулзалт болж, 21 нэвтрүүлэгч, сэтгүүлч, жүжигчин “Хайртай юу гэж надаас бүү асуу”, “Цагаан хотын зуны суугдал”, “Эр хүн эрхэлдэг юм”, “Хоёр улиас”, “Хөгшин хонгор”, “Хорин хоёр нас”, “Би чамд хайртай”, “Гэргий” зэрэг 21 хайрын шүлгийг уншин сонирхуулсан юм. Энэхүү арга хэмжээг шууд нэвтрүүлгээр улс даяар цацсан байна.
Энэ жил “Зууны зуугийн хайрын шүлэг” гэх 100 шүлэгчийн 100 хайрын шүлгийг сонгож яруу найргийн ном болгон хэвлүүлэхээр болжээ.

