solongonews
Өлзий-Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалттай танилцлаа
2018-06-19 20:20
“Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт болох болно.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Алшаа аймгийн Гадаадын харьяатын албаны эрхлэгч Эрдэнэ болон холбогдох байгууллагын дарга удирдлагын хамт Өлзий боомтын үндсэн байдал, үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн тогтолцоо, бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцлаа.

Өлзий боомт нь Хятад, Монголын хилийн дагуу Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа зүүн хошууны Өлзий сумын нутаг дэвсгэрт, Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд байрлах бол хоёр талын зорчигч, ачаа тээврийн байнгын ажиллагаатай автозамын боомт болох болно.

Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ:

- ӨМӨЗО-ы Монгол Улстай хиллэх 8 дахь эх газрын замын боомт болно. 2014 онд тус боомтын шав тавих ёслол болж, 2016 оны 10-р сард нээлтийн үйл ажиллагаа болж байсан. БНХАУ нь 38 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтын асуудлыг шийдэхээр болсон юм. Боомтын үйл ажиллагаа эхэлснээр Монгол Улсын хамгийн төд, гол цэг дээр уг боомт оршиж байгаараа давуу талтай болж байгаа юм. Энэ бүхнээр дамжин Монгол Улсын бараа бүтээгдэхүүн төд замаар нийлүүлэгчид хүрч, дэлхийн зах зээлд гарах давуу талтай болно.

Өлзий боомтын бүтээн байгуулалтын удирдах төвийн дэд дарга Хасбагана:

- 2004 оноос Алшаа аймаг нь Өлзий боомтыг нээлттэй болгох ажлыг эхлүүлж, арав гаруй жилийн хичээл зүтгэлээр боомтыг нээлттэй болгох ажил үр дүнтэй явагдаж байгаа. 2014 оны 02-р сарын 21-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Өлзий-Цагаан дэл уул боомтыг нээлттэй болгож, зорчигч, ачаа тээврийн байнгын ажиллагаатай боомт болгохоор тогтсон байна. Одоо яг Өлзий боомтын барилга, бүтээн байгуулалтын ажил маш хурдтай явагдаж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Арвинтал, Буянхишиг
Найруулагч: Арвинтал, Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл