Өвөр Монголын анхдагч өндөр хурдны төмөр зам өнөөдөр ашиглалтад оров
2017-08-03 11:41
Өнөөдөр буюу 8 дугаар сарын 3-ны өдөр Өвөр Монголын анхдагч өндөр хурдны төмөр зам Чуулгат хаалга-Хөххот хүрэх өндөр хурдны төмөр замын Улаанцав хот-Хөххот хүрэх хэсэг албан ёсоор ашиглалтад орсон байна.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсны дараа Хөххот галт тэргэний зүүн өртөөнөөс Улаанцав хот хүрэхэд ердөө 40 минут зарцуулах болно.

Чуулгат хаалга-Хөххот хүрэх (Улаанцав хот-Хөххот хүрэх хэсэг) өндөр хурдны төмөр замын шугамын нийт урт нь 125 км байх бөгөөд 250 км/ цаг хурдаар аялах юм байна. Улаанцав-Хөххот хүртэл аялах өндөр хурдны галт тэрэг нийт 622 суудалтай ба нэгдүгээр зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ 44 юань, хоёрдугаар зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ нь 53 юань болно.
8 дугаар сарын 2-ны үдээс өмнийн 11 цаг 38 минутаас Улаанцав хот-Хөххот хүрэх өндөр хурдны галт тэрэгний тасалбарыг худалдан авах боломжтой болсон байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
