solongonews
Цахим худалдааны цогц үзэсгэлэнгийн тайлбар үг
2017-09-26 16:43
Эрхэм хүндэт ноёд, хатагтай, зочид төлөөлөгчид өө
\n
\nТа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Та бүхэн цахим худалдааны цогц үзэсгэлэнд тавтай морилно уу! Тус  үзэсгэлэн интернет, дэвшилтэт технологид тулгуурласан сүүлийн үеийн хэрэглэгчдийн шаардлага хангасан “шинэ төрлийн жижиглэнгийн худалдаа”-ны бизнесийн загварыг танилцуулж байгаа бөгөөд эндээс та худалдааны бүх үе шатыг харах, мэдрэх боломжтой.

Та бидний яг одоо байх энэхүү хэсэг нь “С2М хувь хүний онцлогт тохируулсан үйлчилгээг мэдрэх бүс” юм. Юуны түрүүнд та бүхэнд ноолуурын үйлдвэрлэл болон худалдааны хөгжлийн замыг жишээ болгон харуулъя. Цахим худалдаа бий болохоос худалдааны үйл ажиллагаа нь эрх биш тодорхой хугацаанд, тодорхой байршил болон хэлбэртэйгээр хийгдэж байсан. Сүүлийн үед интернет сүлжээ, ухаалаг тоног төхөөрөмж болон дата сангийн хөгжилтэй холбоотойгоор үйлдвэрлэл, бизнес үйлчилгээ, хэрэглэгчдийн чиг хандлага нь олон талын уялдаатай болж хөгжсөн юм. Үүгээр худалдааны үйл ажиллагаа нь дижиталжсан, хаана ч ямар ч үед хөдөлгөөнтэй байдлаар хийгддэг болж, худалдан авалтын үйл ажиллагаа нь бизнес эргэлтийн төгсгөл байснаасаа эхлэл болж хувирсан байна.

Одоо бидний харж байгаа хэсэг бол С2М хувь хүний онцлогт тохирсон хувцас захиалах туршилтын бүс юм. Хэрэглэгчид интернет энд байгаа бүх төрлийн загварыг таалагдсан материал, хээ угалзаараа захиалах боломжтой. Материалын QR кодыг уншуулж түүний үйлдвэрлэсэн газар, орц, ноолуурын агууламж зэрэг холбогдох мэдээллүүдийг мэдэж авч болно. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хувь хүний онцлогт тохирсон уян хатан үйлдвэрлэлийн хэв маягийн хөгжлийг бий болгоход түлхэц үзүүлэх юм.

Та бид өвөрмөц захиалгын үйлчилгээг үзүүлж байхаар барахгүй захиалгаар хийсэн хувцсаа өмсөж үзэх боломжийг олгож байгаа. Энэ бол “Хүний биеийг гурван хэмжээсээр сканердах” аргаар хүний биеийн 30 төрлийн өгөгдлийг хэмжиж авдаг төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл гурван хэмжээст мэдрэгчтэй камерын системийг ашиглан агаар дээр гараараа даллах төдийд шинэ хувцас солигдох боломжтой болгож өгсөн. Тухайн хэрэглэгч өөрийн таалагдсан загварыг сонгосны дараа шууд QR кодыг уншуулж захиалга өгөх боломжтой. Энэхүү хүн бүрийн онцлогт тохирсон захиалга хийх аргачлал нь хэрэглэгчид хамгийн зөв сонголт хийх боломжийг олгож өгдөг.

/Тайлбарлагч нь өөрийн гар утсан дээрээ захиалга хийж туршиж үзүүлэх ба удирдлагуудаас нэг хүнийг урин гурван хэмжээст хувцас өмсөж үзэх камерыг туршиж үзүүлнэ./

Одоо бидний харж байгаа хэсэг бол С2М өвөрмөц шаазан эдлэл, мөнгөн эдлэлийн туршилтын бүс юм. Өвөр Монгол бол өргөн уудам газар нутаг, эд өлгийн зүйл элбэг орших нутаг юм. энэхүү шинэ төрлийн цахим мэдээллийн технологи дээр суурилсан бизнесийн үйлчилгээний шинэ загвар нь ганц хувцасны өвөрмөц захиалгаар зогсохгүй манай ӨМӨЗО-ы шаазан болон мөнгөн эдлэл дээр ч бүрэн зохимжтой байдаг. Бид бүхэн хананы энэ талд зарим нэгэн шатаагаагүй шавар ваар тавьсан байхыг харж байна. Хувь хүний онцлогт тохирсон захиалгын горимыг ашигласнаар хэрэглэгч нь загвар зохион бүтээх үйл явцад оролцож өөрийн хүслээ илэрхийлэх боломжтой тул хэрэглэгчийн гоо сайхны хүсэл шаардлага, хувь хүний хүслээ илэрхийлэх чадамжийг бүрэн илэрхийлж болдог тул хэрэглэгч захиалгын эрх чөлөөнөөс сэтгэл ханамж авч болох юм. Ингээд QR кодыг уншуулж захиалгаа хийн ваарынхаа зураг, хээг нь сонгож хэзээ ч давтагдашгүй гайхалтай сайхан бүтээгдэхүүнийг сонгож авч болж байгаа юм. Энэхүү захиалгын явцаар дамжуулж хэрэглэгчид маань хувь хүний онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүний онцлог давуу талыг биеэрээ мэдрэх боломжтой болж байгаа юм.

/Тайлбарлагч нь цогц машин дээр захиалга хийх ба удирдлагуудаас нэг хүнийг урин туршиж үзүүлнэ./

Бид энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан бараа бүтээгдэхүүний ирээдүйн “шинэ төрлийн жижиглэнгийн худалдаа”-ны чиг хандлагыг бүрэн харуулахыг зорьсон билээ. Одоо та бидний харж байгаа хэсэг бол 360 градусын гурван хэмжээст дүрслэл бүхий проекторын үзүүлэнгийн павильон юм. Үүгээр өмнө нь үзүүлсэн ноолууран хувцас, Монгол элемент агуулсан хувцас, шавар болон мөнгөн эдлэл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүдийг гурван хэмжээсээр бүх талаас нь үзүүлж өгөх юм. Ингэснээр хэрэглэгч нартаа өөрийн бие дээрээ туршин үзэх мэдрэмжийг төрүүлж өгөн, олон түмний аливаа шинийг эрэлхийлсэн сэтгэлзүйг идэвхжүүлэн, хэрэглэгчдийн худалдан авах хүсэл эрмэлзэл, худалдан авах чадамжийг урьдчилан тогтооход чухал нөлөө үзүүлэх юм. Бид бүхэн ойрын ирээдүйд худалдааны төв, их дэлгүүр, цахим худалдааны тавцан гэх мэт газрууд энэ төхөөрөмжийг өргөн хүрээнд авч хэрэглэн, үүгээр дамжуулан үйлчлүүлэгчдийн урсгалыг татах, хүмүүст гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх, брэндийн нэр хүндийг улам илүү өндөрт өргөхөд чухал үүрэгтэй байх болно гэдэгт бүрэн итгэж байна.

\Тайлбарлагч төхөөрөмжийг ажиллуулж байгаа хүнээр дамжуулан 360 градусын гурван хэмжээст дүрслэл бүхий проектороор дамжуулан С2М туршилтын бүсийн бүтээгдэхүүнийг харуулна. Удирдлагуудаас нэг хүнийг урин туршиж үзүүлнэ.\

Ингээд бидний дараагийн орж ирж байгаа хэсэг бол С2М хувь хүний онцлогт тохирсон гурвалжин будааны гурилан бүтээгдэхүүний туршилтын бүс болно. Энэхүү бүс нь VR технологийг ашиглан сайн чанарын гурвалжин будааны гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг бүх талаас нь дэлгэн үзүүлэх болно. VR худалдааны орчинд хэрэглэгч нь 1:1 хэмжээтэйгээр бүтээгдэхүүний загварыг харахаас гадна өнцөг булан бүрээс нь бүтээгдэхүүний нарийн хэсгүүдийг харж, худалдан авалтын шийдвэрээ гаргах боломжтой болдог. Энэ нь худалдан авалтын процессыг сайжруулж, бүтээгдэхүүний буцаалтын тоо хэмжээг бууруулах өндөр магадлалтай юм. “Шинэ төрлийн жижиглэнгийн худалдаа”-ны загвар нь виртуал цахим тавцан болон бодит дэлгүүрүүдийг хооронд нь холбож өгөх ба худалдан авагчдад виртуал орчинд бодит дэлгүүрийн мэдрэмжийг мэдрэх нөхцөл боломжоор хангаж өгч байгаа юм.

/Тайлбарлагч терминал төхөөрөмж ашиглан худалдан авалт хийж, захиалгаа хэрхэн баталгаажуулахыг жишээ болгон үзүүлнэ. Мөн удирдлагаас нэг хүнийг урин VR технологийг туршин үзүүлэх болно./

Та бидний хажуу талын босоо багана дээр харуулж байгаа хэсэг бол С2М хувь хүний онцлогт тохируулсан Монгол барби хүүхэлдэйн захиалга хийх бүс юм. Монгол хүүхэлдэйн “Хажиухай” брэндийг Өвөр Монгол залуучууд үүсгэн зохион бүтээж, 2014 онд тус брэндийн бараа бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд нэвтэрсэн. “Хажиухай” хүүхэлдэйг ч мөн QR кодыг уншуулан хүүхэлдэй үйлдвэрлэх бүхий л явцын турш хувь хүний онцлогт тохирсон захиалгын дагуу хийх боломжтой байдаг.

Эрхэм хүндэт дарга, удирдлагууд аа, бид яг одоо B2C нийгмийн бүх төрлийн худалдааны сувгаар худалдан авалт хийх туршилтын хэсэг рүү орж ирж байна.

Бидний хамгийн түрүүнд харж байгаа зүйл бол Өвөр Монголын цахим худалдааны хамгийн шилдэг гурван бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүн, ундаа болон ургамлын тос зэрэг юм. Энэхүү үзэсгэлэнгийн тавцан дээр байгаа бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ манай ӨМӨЗО-ы аймаг, хотуудад үйлдвэрлэгдсэн болно. Энэ зүүн дээд тал дээр байх логотой хана бол инновацид суурилсан брэнд бүтээгдэхүүний хана юм. Энэ лого болон QR кодоор дамжуулан ӨМӨЗО-ы цахим худалдааны инновацид суурилсан брэндийн аж ахуйн нэгжийг таньж болно. Та бүхэн QR кодыг уншуулах эсхүл бусад бүх худалдан авах сувгаар дамжуулан худалдан авалт хийж болно. Цахим худалдааны инновацид суурилсан брэндүүд тасралтгүй сайжруулалт хийн хөгжиж байгааг даган, аж үйлдвэрийн салбарын нэгэн чухал сүлжээг бий болгож байгаа юм. Ингээд бид аж үйлдвэрийн салбарын инновацийн хөгжлийн дараах хэдэн төлөөлөгчдийг харуулъя. Үүнд: Говийн гаралтай бүтээгдэхүүний сүлжээ, ямааны сүү, сүүн бүтээгдэхүүний сүлжээ болон сагаг гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүний сүлжээ гэх мэт.

Үзэсгэлэнгийн баруун талд та бүхэн зарим нэгэн цахим худалдаа эрхлэгчдийн лого, QR кодыг харж байна. Энэ бол онлайн жижиглэн борлуулалтын брэндийн хана юм. QR кодыг уншуулсны дараа та бүхэн гуравдагч тавцангийн дэлгүүр, вичат гэх мэт програмаар дамжуулан тэднийг олж, бүтээгдэхүүнийг автоматаар хүлээн авч эцсийн цэгт хүргэнэ. Үүгээр дамжуулан та бид бүх төрлийн сувгаар дамжуулан худалдан авалт хийхийн давуу талыг мэдрэх болно.

Одоо та бидний өмнө байгаа зүйл нь цахим худалдааны жишиг баазын үзүүлэнгийн хана юм. ӨМӨЗО-нд цахим худалдааны жишиг бааз нийт 15 байгаагаас улсын зэрэглэлийн 4 бааз, ӨМӨЗО-ы зэрэглэлийн 11 бааз байна. Өнөөдрийн байдлаар жишиг баазад бүртгэлтэй нийт 1000 гаруй компани байна. Нийт 40000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын нэг болох агуулахын 1 сая гаруй м2 талбайг эргэлтэд оруулж байна.

Ингээд эцэст нь та бид өгөгдлийн үзүүлэнгийн хэсэгт орж ирж байна. Эрхэм хүндэт дарга, удирдлагуудаа та бүхэн өмнөө байх дэлгэцэд анхаарлаа хандуулна уу. Та бидний одоо харж байгаа зүйл бол манай ӨМӨЗО-ы аж ахуйн нэгжүүдийн БНХАУ-ын өнцөг булан бүрийн цахим худалдааны тавцан дахь борлуулалтын бодит үзүүлэлтүүд болон судалгааны үр дүнгүүдийг харж байна.

Та бүхэн анзаараагүй байж магадгүй юм. Таныг энэхүү үзэсгэлэнгийн танхимд орж ирэх үед таныг автоматаар хүндэт зочин болохыг таних автомат систем ажиллаж байсан юм. Энэхүү систем нь таныг үзэсгэлэнгийн хэсэг бүр дээр ямар хугацаанд зогсож байна эсхүл ямар хугацаанд зорчиж байгааг тань бүртгэж байсан ба эдгээрээр дамжуулан олсон өгөгдлүүдийг нэгтгэн таны хөдөлгөөний зан үйлд анализ хийсэн. Энэ бол жижиглэн борлуулалтын худалдааны дараагийн үеийн тогтмол ашиглалтын шинэ загвар байх болно. Өгөгдлийн санг ашиглан дүгнэлт хийснээр таны хувь хүний сонирхол, худалдан авалтын хэрэглээний хандлагыг бүх талаар нь нарийвчлан тогтоож, хэрэглэгч хувь хүн бүрд тохирсон худалдан авалтын саналыг боловсруулж, түүнд тохирсон үйлчилгээг үзүүлэх болно.

   Эдгээр нь бүгд цахим худалдааны цогц үзэсгэлэнгээс та бүхэнд санал болгон танилцуулж буй “шинэ төрлийн жижиглэнгийн худалдаа”-ны загвар болон хувь хүнд тохирсон үйлчилгээний үндсэн гол жишээнүүд юм.

Эрхэм хүндэт удирдлагууд та бүхний үнэтэй санал сэтгэгдлийг хүлээн авахдаа бид бүхэн таатай байна. Бид та бүхний санал хүсэлт дээр үндэслэн хойш хойшдоо тасралтгүйгээр улам илүү сайжруулж ажиллах болно.

 Та бүхэнд баярлалаа.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл