Бугат хот, Сэлэнгэ аймаг боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
2017-03-24 10:06
Боловсролын салбарын олон хүрээнд хамтран ажиллах болно.
Монгол Улсын Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын төлөөлөгчдийн баг Бугат хотоор айлчлах хугацаандаа Бугат хотын Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Цаашид хоёр тал сургалт, семинар, бага хурал, зуслан болон баярын өдрийн соёлын үйл ажиллагаа, үндэстний уламжлалт соёлын арга хэмжээ, сургуулиудын хоорондох солилцоо, багш томилох, техник технологийн сургуулийн оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх зэрэг тал дээр хамтран ажиллах болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
