solongonews
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр буюу 4 дүгээр сарын 28
2017-04-28 11:01
Шилийн гол аймгийн Сөнид баруун хошууны үндэстний бүтээгдэхүүний үйлдвэрийн “Шуан Ши” брэндийн том монгол гэр 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зах зээлд гарсан байна.

Энэхүү Монгол гэрийн диаметр нь 9 метр, 3.1 метрээс дээш өндөртэй, ашиглалтын талбай 64 дөрвөлжин метрт хүрсэн байна. 12 ханатай “Шуан Ши” брэндийн том монгол гэр 600 хүнийг багтааж чаддаг аж.

1960 оны 6 дугаар сард ӨМӨЗО-ны дарга байсан Бөх “Шинэ загварын монгол гэрийн үзэсгэлэн”-г сонирхсны дараа “Шинэтгэн сайжруулсан монгол гэр малчдын ашиг тусын тулд” гэсэн бичээс үлдээсэн нь монгол гэрийн хөгжлийг ахиулсан явдал болсон байна.

Хятадын аялал жуулчлалын хөгжлийн дагууд Өвөр Монгол орон монгол гэр үйлдвэрлэх суурин газрын нэг болсон байна. Өнөөдрийг хүртэл Өвөр Монголд уламжлалт болон шинэ загварын монгол гэр үйлдвэрлэх нийт 20 гаруй үйлдвэр бий болсон юм. Жил бүр Япон, Герман, АНУ зэрэг улс орнуудаар хэдэн зуун монгол гэр экспортолдог болсноор монгол гэр экспортолдог том улсын нэг нь болсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл