solongonews
Хятад Монголын технологи шилжүүлэх ба инноваци хамтын ажиллагааны II хурал болов
2019-09-08 11:26
Хятад Монголын технологи шилжүүлэх ба инноваци хамтын ажиллагааны II хурал

   Хятад Монголын 3 дахь удаагийн экспоны чухал нэгэн агуулга болсон тус хурал хоёр хоног амжилттай үргэлжилж 09-р сарын 07-нд Улаанцав хотод амжилттай өндөрлөлөө. Хурлыг  БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, МУ-ын БСШУСЯ, ӨМӨЗО-ы Засгийн газар хамтран зохион байгуулав. Хуралд хоёр орны Засгийн газрын холбогдох яам байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, технологи шилжүүлэх байгууламж болон аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцлоо.

Хурлаар талууд шинжлэх ухаан технологийн салбар дах хамтын ажиллагааны 19 төсөлд гарын үсэг зурсан юм. Эдгээр гэрээнүүд нь эрчимжүүлсэн хөдөө аж ахуй, био технологи,  уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, монгол эм эмнэлэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг олон салбарыг хамарч байна.

 

Зохиогч: С. Саранчимэг
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл