Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 19-ний өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ стратеги бодлогын хэвлэл мэдээллийн бага хурал Хөххотод болж өнгөрөв.
2007 оны үед Өвөр Монголын 5 аймаг хот (Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Улаанхад хот, Тунляо хот, Шилийнгол аймаг) Хятадын зүүн хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх стратеги бодлогод хамрагдсанаас хойш Өвөр Монгол Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги бодлогын дагууд ажиллаж, холбогдол бүхий төрийн бодлогыг тогтоон хэрэгжүүлсэн байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд стратеги бодлогод хамрагдсан 5 аймаг хотод илүү дэмжлэг үзүүлснээр эдгээр бүс нутгийн хөгжлийн анхны амжилтыг тогтоосон байна.
2016 оны 2 дугаар сард ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл “Хятадын зүүн хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх тухай санал”-ыг тогтоосон нь Хятадын зүүн хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх шинэ стратеги бодлого албан ёсоор эхэлснийг харуулсан байжээ. Өвөр Монголын Намын хороо, Засгийн газар энэхүү явдлыг чухалчлан ”ӨМӨЗО Хятадын зүүн хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг сэргээн хөгжүүлэх шинэ стратеги бодлогыг хэрэгжүүлэн, ӨМӨЗО-ны зүүн хэсгийн аймаг хотын хөгжлийг бэхжүүлэх тухай санал”-ыг тогтоон хэрэгжүүлсэн байна.
Ингэснээр Өвөр Монголын 2016 оны ДНБ 708.83 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувь нэмэгдсэн байна. Том хэмжээний аж үйлдвэрийн нэмүү өртөг 7.1 хувиар өсөж, 5 сая юаниас дээших төслийн хөрөнгө оруулалтын өсөлт нь 12 хувиар нэмэгдэн, нийгмийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгдэж, нийтийн ерөнхий төсвийн орлого 7.2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, эрчим хүчний суваг зэрэг чухал төслүүдийн бүтээн байгуулалтын ажил сайн үр дүнд хүрч чадсан аж.
2017 он нь Өвөр Монголын Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ стратеги бодлогын хэрэгжилтийн чухал он болохоор хэвлэл мэдээллийн бага хурал дээр ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооны дэд орлогч дарга Вэнь Минь 2017 оны ажлыг төлөвлөсөн байна. Үүнээс гадна Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Улаанхад хот, Тунляо хот, Шилийнгол аймаг зэрэг 5 хот аймаг болон Эрээн, Манжуур 2 хот Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги бодлогын хэрэгжилтийн үр дүн болон шинэ стратеги бодлогын тухай ажлын төлөвлөлтийн тухай танилцуулсан байна.
