solongonews
“Адуун соёл”-ын үзэсгэлэнтэй танилцъя
2018-08-06 16:51
Өвөр Монголын Хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний Ⅵ яармаг 08 дугаар сарын 02-ны өдөр нээлтээ хийжээ.

     

    Энэхүү яармаг эхэлснээс хойш “Адуун соёл”-ын үзэсгэлэн хүмүүсийн анхаарлыг яахын аргагүй татаж байна.

Хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний Ⅵ яармагт анх удаа "Морин аж үйлдвэр”-ийн үзэсгэлэнг гаргаж байгаа бөгөөд Өвөр Монголын 39 аж ахуйн нэгжийн 5000 гаруй адуун соёлын бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр Өвөр Монголын (Олон Улсын) адууны аж үйлдвэрлэлийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн солилцоог ахиулж, Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн өндөр чанартай хөгжлийг дэмжихэд зорилго тавьсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл