Хорчин баруун гаран дунд хошууны Баянхошуу суурингийн Шардов багийн тариачин Бай Фүдэ өөрийн 10 га тариан талбайгаа Өвөр Монголын Жүн Ян хөдөө аж ахуйн хөгжлийн компанид даалган өгч хэсэг ажлаа уг компанид найдсанаас хаврын үр тарианы ажилд сэтгэл зовох зүйл алга болжээ. Уг компани үр тарианы машинаар тариачдын тариан талбайгаар ажиллаж, тариачдын ажлыг хөнгөлсөн болно. Орчин үеийн тариалангийн технологид суурилан итгэмжлэгдсэн газар тарианы систем бүрдэн тогтсоноор үр тарианы ургац жилээс жилд нэмэгдсээр ирсэн билээ. Гэрээнд заасан ёсоор Бай Фүдэний тариан талбай мү (нэг мү 0.15 га болно) бүрийн дундаж ургац 150-250 кг нэмэгдэж, цэвэр орлого нь мү бүрд 380 юаниас дээш нэмэгдсэн болно.
Энэ оны эхэн хугацаа болтол Хянган аймагт нийт 7172 малчин тариачны тусгай хоршоо байгуулагдаж, эдгээр тусгай хоршоонууд нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн эзэгнэх цар хүрээг өргөжүүлж, ядуу буурай малчин тариачны орлогыг нэмэгдүүлж, баян чинээлэг болгох талаар чухал ач холбогдолтой аж. Үүний дээр Хянган аймгийн Намын хороо болон аймгийн захиргаа ханган борлуулах хоршоо, санхүүгийн товчоо, хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчоо болон хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын компани зэрэг 10 гаруй нэгжүүдээр бүрэлдсэн хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн холбоог байгуулж, мөн Хянган аймгийн хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн холбооны тавцанг бий болгож, малчин тариачны тусгай хоршоонд хөрөнгө мөнгө оруулах, чанар сайтай үйлдвэрлэлийн хэрэгсэл хангах зэрэг үйлчилгээ хангаж, малчин тариачны тусгай хоршооны хөгжлийг дэмжихийн зэрэгцээ аймгийн малчин тариачны орлогыг нэмэгдүүлсэн болно.
- Хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн холбооноос дизель худалдан авбал тонн бүрдээ 400-600 юань хэмнэж, бидний тусгай хоршоо жил бүр 300 гаруй тонн дизель хэрэглэнэ. Ганц дизелиэс бид 120 мянган юань гамнадаг. Би бас холбоогоор дамжин 1500 тонн химийн бордоо худалдан авч, тонн бүр нь бусад газраас 400 юань хямд юм гэж тариачид бидэнд танилцууллаа.
Бүрэн бус бүртгэлээр Хянган аймгийн хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн холбоо байгуулагдсанаас хойш малчин тариачны тариалангийн хэрэгсэл худалдан авах хөрөнгө мөнгө 6 сая гаруй юанийг хэмнэж, хаврын хөдөө аж ахуйн ажлыг урагштай ахиулан, тариалангийн бүтээгдэхүүний ургацыг нэмэгдүүлэх, ядуу буурай малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхэд бат бэх суурийг тавьсан байна.
Тариалангийн хэрэгслийн хангамжийн холбоог байгуулсны дараа Хянган аймгийн хангамж болон борлуулалтын хоршоо аймгийнхаа хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын компани, хамтран ажиллах компани болон хөдөө аж ахуйн хэрэгслийн аж ахуйтай хамтран ажиллаж малчин тариачны тусгай хоршооны бодит байдлыг танилцуулсан байна. Дараа нь өөр өөр асуудлын дагуу малчин тариачны холбоонд хөрөнгө мөнгөний төслийг хангаж, “Бэлэн мөнгөөр шууд худалдан авах”, “Шууд борлуулахыг дэмжих”, “Мөнгөн санхүүгийн шууд зээл олгох”, “Даатгалын мөнгөөр шууд хөрөнгө оруулах” зэрэг 7 төрлийн үйлчилгээний загварыг бий болгож, малчин тариачны тусгай хоршооны хөрөнгө мөнгө цуглуулах зэрэг олон асуудлыг шийдсэн байжээ.
2020 он болтол Хянган аймгийн хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн холбооныхон малчин тариачны 1000 гаруй тусгай хоршоог холбоондоо оруулан авахаар төлөвлөж байна. Энэ нь аймгийн хэмжээнд малчин тариачны тусгай хоршооны хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн 80 хувиас дээш хэмжээг эзэлж, аймгийн 6 хошуу шяний 847 баг тосгоны малчин тариачны тусгай хоршоо болон бусад төрлийн хөдөө аж ахуйн хэрэгслийн хангамжийн байгууллагуудыг хамруулахаар хичээн ажиллах болно.
