solongonews
Цахим худалдаагаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг 82 сая 360 мянган юаньд хүрэв
2019-01-07 18:03
Зарууд хошууны цахим худалдаагаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг 82 сая 360 мянган юаньд хүрэв.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Зарууд хошуу “Хамтдаа бизнес эрхлэн, хамтран шинийг бий болгоё” нэрийн дор цахим худалдааны хөгжлийг дэмжсэнээр цахим худалдаагаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг 82 сая 360 мянган юаньд хүрсэн байна.

Тус хошуу 2016 онд “Хятадын цахим худалдааг хөдөө тосгонд түгээх жишээ үзүүлэх хошуу” болсноос хойш байгаль орчин, аж үйлдвэр зэрэг давуу талаа түшин хөгжлийн орчноо сайжруулснаар цахим худалдаа маш сайн хөгжлөө олсон байна. Өнөөдрийг болтол Зарууд хошуунд нутагшсан цахим худалдааны аж ахуйн нэгж 23, түргэн хүргэлтийн компани 7 болж, хөдөө орон нутгийн цахим худалдааны үйлчилгээний төв 180 болон нэмэгдэж, цахим худалдаагаар борлуулсан бүтээгдэхүүн 82 сая 360 мянган юаньд хүрсэн аж.

Өнөөг болтол Заруудад Чянь Шүнь И Күө зэрэг 23 нэртэй аж ахуйн нэгж нутагшиж, интернет дээрх үйлчилгээний тавцан нь бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн хангах, бараа бүтээгдэхүүний хүргэлт, цахим сүлжээний хамгаалалт, борлуулалтын дараагийн үйлчилгээ зэрэг талд үйлчилгээ үзүүлж байгаа болно. Нийт 170 гаруй бизнесмен Заруудын худалдааны хотод нутагшиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гурил, будаа, өдөр тутмын хэрэглээ зэрэг 1140 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг интернет сүлжээгээр борлуулж байна.

Зарууд хошуу зарууд соёл, тал нутгийн өнгө, нөөц баялгийн давуу талаараа нэртэй аж ахуйн нэгжийн анхаарлыг татахын зэрэгцээ холбогдох үйл ажиллагааг зохион байгуулан, зар сурталчилгаа хийж, “Ар газрын долоон өвгөн”, “Хоёр хуа” зэрэг брэндийг шинээр бүртгүүлсэн бөгөөд “Зарууд тал нутгийн хонь”, “Зарууд тал нутгийн үхэр” зэрэг орон нутгийн төрөл зүйлийг хөгжүүлсэн байна. Цахим худалдааны аж ахуйн бүтээгдэхүүний үнийн баталгаа, үнэ ханшийн хяналт, хуурамч бараа үйлдвэрлэн худалдах хууль бус үйлдлийг хянан шалгах ажлыг сайн хийж байна.

Үүнээс гаднын, хөдөө тосгоны цахим худалдаа, цахим худалдааны менежмент зэргээр гол болгож, цахим худалдааны сургалтын ажлыг өрнүүлжээ. 107 удаагийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 5595 хүнд цахим худалдааны мэдлэгийг олгов. Үүний зэрэгцээ тусгай мэргэжлийн боловсон хүчний хүмүүжил, менежмент, үйлчилгээ, судалгаа хийх зэрэг ажлыг бэхжүүлж, хошуу нутгийн ард олны баяжих замд идэвхтэй нөлөө үзүүлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл